Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малчдын 32 хувь нь 200 хүртэлх тооны малтай

Монгол Улсын мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Энэ онд 230.8 мянга орчим малчин өрх 66.2 сая гаруй мал тоолуулав. Малчин өрхийн тоо өмнөх оныхоос 1900-гаар буюу 0.8 хувиар нэмэгджээ. Сүргийнх нь тоогоор ангилбал 50 хүртэлх тооны малтай айл нийт малчдын 21, 51-200 толгой малтай нь 32.4, 201-500 нь 28.8, 501-999 тооных 13.1, 1000-2000 нь 4.4, 2001-ээс дээш малтай өрх 0.3 хувийг эзэлж байна. Аймгуудын хувьд Архангай 3.7 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Төв 3.4, Сүхбаатар 3.27, Өвөрхангай 3.23, Хэнтий аймаг 3.1 сая малтайгаар удаалжээ. Нийт малын тоог өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулбал хонь 443 600, тэмээ 25 600 толгойгоор өсөж, адууны тоонд өөрчлөлт ороогүй бол ямаа 126 700, үхэр 7800-гаар буурсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.