Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюутолгойн уурхайн эрчим хүчийг дотоодоос хангана

Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Үүний хүрээнд 300 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж, “Оюутолгой” төслийн төв дэд станцтай 220 кВ-ын, хоёр хэлхээтэй цахилгааны шугамаар холбох юм байна. Цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой байхын зэрэгцээ барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын эцэс гэхэд дуусган, санхүүжилтийг нь “Тавантолгойн цахилгаан станц” компанийн хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулах аж. 

“Оюутолгой” компани ирэх оноос эрчим хүчээ боломжит хэмжээгээр манай улсын нэгдсэн сүлжээнээс авахаар тохиролцоод буй. Ийм шийдвэр гаргасны дараа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийсэн бөгөөд “Оюутолгой”-г эрчим хүчээр 100 хувь хангадаг болоход гадагшаа гаргаж байгаа 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэнэ.

Бид одоо гэрээгээ байгуулах гэж байна. Дараа нь тодорхой хэлэлцээ хийнэ. Мөн байгаль орчин, усны үнэлгээ хийнэ. Хөрөнгө оруулагчдын хооронд санхүүжилтийн гэрээ ч байгуулна” хэмээн онцолсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Оюутолгойн уурхайн эрчим хүчийг дотоодоос хангана

  • Үнэхээр зөв шийдвэр болжээ. Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна БНХАУ-д цахилгаан эрчим хүч экспортлох мөн Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх хэрэгтэй