Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ААН-үүд стандарт бус хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас баярын өдрүүдээр иргэдийн худалдан авалт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ сарын эхээр аж ахуй нэгжүүдээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үр дүнд зарим аж ахуй нэгжүүдэд хэд хэдэн зөрчлүүд илэрсэн бөгөөд иргэдийг хадгалалтын хугацаа нь дууссан, ил задгай газар, хаяг шошгогүй, стандарт бус хүнсний бүтээгдэхүүнүүд худалдан авахаас сэргийлэхийг анхаарууллаа.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Т.Оюубилэг “Энэ сарын эхээр ресторан, сүлжээ дэлгүүр, зоогийн газар, хүнсний бөөний төв, үйлдвэрүүд дээр хяналт шалгалтын ажил явуулсан байна. Шалгалтын явцад олон томоохон сүлжээ дэлгүүрүүдэд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой талуудыг нэвтрүүлээгүй байсан. Чанар муутай бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн актаар хураан авч устгуулсан” гэжээ.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.