Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: МҮЭ нийгмийн хамгааллын талаар мэдээлэл хийнэ


Өнөөдөр өдөртөө -24, шөнөдөө 33 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 27-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 360 дахь өдөр бөгөөд он дуусахад дөрвөн хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -25 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2641.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.36, юань 385.50, вон 2.35 төгрөг байна.
  4. Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 20. Бархасвадь гараг. Их морь одтой, Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1.  10 цагт МҮЭ-ийн холбоонд цалин хөлс, амьжиргаа, нийгмийн хамгааллын асуудлаар иргэд хөдөлмөрчид ихээхэн хандаж байгаа талаар өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. 
  2. 11 цагт ХБХХЕГ-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажилладаг байгууллагуудын хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулна. 
  3. 11 цагт Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн танхимд хүргэнэ.
  4. 11.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, “Дэд бүтцийн төвийн” бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ашиглалтад орж буй орон сууцны нээлтэд оролцоно. Утас: 325044
  5. 11.00 цагт Сүхбаатарын талбайд “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал болно.
  6. 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн багш нар хууль зөрчиж ажлаасаа халагдсан захирлыг ажилд нь эгүүлэн томилсныг эсэргүүцэж, мэдээлэл хийнэ.
  7. 11.40 цагт Төрийн ордонд “2018 оны Шилдэг залуу ажилчин” шагнал гардуулах ёслол болно.
  8. 12.00 цагт УДБЭТ-т Монгол улсад хөгжмийн театр үүсч хөгжсөний 68 жил,УДБЭТ-ын 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:70110397, 89285599
  9. 12 цагт “Монгол Мессенжер” сонины зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд болно. Уралдааныг Улаанбаатар хотын англи хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор зарласан юм.
  10. 14:00 цагаас Нийслэлийн Боловсролын Газрын 202 тоотод ЦЭГЭЭР НААДЪЯ-ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА уралдааэы ТАЙЛАНГИЙН БАЯР болж шалгарсан 45 багш удирдлагад ШАГНАЛ гардуулах ёслолын ажиллагаа болно
    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 
  1. БНАСАУ энэ өдөр үндсэн хуулиа баталж байжээ. 
  2. 1965 оны энэ өдөр Энэтхэгийн кино жүжигчин Салман Хан мэндэлж байжээ. 
  3. 1966 оны энэ өдөр Английн продюсер Марианна Эллиот мэндэлж байжээ. 
  4. 1548 оны энэ өдөр Италийн хуульч Франциско Спэра таалал төгсжээ. 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.