Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ухаалаг гурван зүтгүүр авчээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хойд хөршөөс гурван шинэ зүтгүүр худалдан авчээ. ОХУ-ын Брянскийн машины үйлдвэрийн “2ТЭ25КМ” загварын шинэ зүтгүүрүүдийг Байгал-Амар чиглэлийн төмөр замаар, цаг агаарын хүнд нөхцөлд туршсан, 50 градусын хүйтэн, халуунд ажиллах чадвартай юм байна. Түүнчлэн ашиглах явцад “биеийн” байдлаа өөрөө хянах ухаалаг системтэй гэнэ.

Тус нийгэмлэг энэ онд хүчин чадлаа бүрэн ашиглаж, 25.6 сая тонн ачаа тээвэрлэжээ. Өдрөөс өдөрт өсөж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг хангахын тулд одоогоор хувийн хэвшлээс зургаан зүтгүүр түрээсэлсэн аж. Гэсэн ч энэ нь хангалтгүй учир паркаа үе шаттай шинэчлэхээр төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, “Улаанбаатар төмөр зам” одоогоор 130 зүтгүүртэй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.