Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ жилтэй холбогдуулан ОБЕГ-аас сэрэмжлүүлэг хийлээ

Ойрын өдрүүдэд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.

Энэ сарын эхний байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-40 см нимгэн байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулав.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд байгууллагуудын шинэ жилийн баярын арга хэмжээг ихээр зохион байгуулж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Тиймээс иргэдийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Мөн он гарсаар эхний 12 сард улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3826 удаа гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 77 хүн амь насаа алдсан байна. Үүний 33 нь том хүн, 44 нь хүүхэд байгаа юм. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлхийг анхааруулжээ.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.