Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүх байгууллагуудад авлига хамгийн их тархжээ

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрүүдэд хэвлэлийн хурал хийж цаг үеийн талаар мэдээлэл хийдэг. Тэгвэл өнөөдөр тус байгууллага энэ арванхоёрдугаар сард хийсэн зарим ажлынхаа талаар олон нийтэд мэдээллээ.

Тус хэвлэлийн хурлаар Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Энэ үеэр Авлигатай тэмцэх газраас 2 жил тутам хийдэг “Шудрага байдлын үнэлгээ-2018” судалгааны дүнг танилцуулан хамгийн их авлига тархсан салбаруудыг нийтэд зарлалаа. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийт 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллажээ.

Монгол Улсад авлига их тархсан институцээр:

  • 2016 онд Шүүхийн байгууллага 3 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж 2 байраар урагшилж 49.2 хувь
  • Газрын алба 2016 онд 1 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран 47.0 хувьтай
  • Эрүүл мэндийн байгууллага 2016 онд 2 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 3 дугаарт эрэмбэлэгдэж 1 байраар ухран 46.4 хувьтай
  • Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 4 дүгээрт эрэмбэлэгдэж 1 байраар урагшилж 43.9 хувьтай
  • Боловсролын байгууллага 2016 онд 9 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж 4 байраар урагшлан 41.0 хувьтай

Мөн тус байгууллагаас мэдээлснээр Одоогоор 315 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эдгээрийн 266 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 49 нь мөрдөн байцаалтын хэрэг байна.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.