Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол тамирчид Дакарын раллид оролцоно

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт 2019 оны нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 41 дахь удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцоно.

Уг тэмцээнд манай улсаас автомашины SxS, мотоциклийн ангилалд гурван тамирчин болон албаны багийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Автомашины SxS ангилалд буюу дөрвөн дугуйтаар оролцох автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар Францад машины үзлэгт орж, уралдах эрхээ баталгаажуулжээ. “Дакар ралли” уралдаан нь нарийн дүрэм, журам, стандартын дагуу зохион байгуулагддаг. Тиймээс уралдаанд оролцох машиныг мэргэжлийн баг шалгаж, техникийн үзлэгт оруулснаар дугаараа баталгаажуулдаг бөгөөд манай тамирчид 413 дугаартай уралдахаар болжээ.

2013 онд “Дакар ралли” уралдааны замд Монголын баг тамирчид мотоциклийн төрлөөр анх удаа оролцсон. Түүнээс хойш манай монгол тамирчид жил бүр автомашин, мотоциклийн төрлөөр хурд сорьж байна. “Дакар ралли 2019” уралдаан Перу улсын нутагт арван өдрийн турш 5603 км үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай зам байх аж.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Монгол тамирчид Дакарын раллид оролцоно