Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Индонезид болсон аймшигт цунамигийн бичлэг сошиалаар тархжээ

Сүүлийн үеэд Номхойн далайн бүсд “галт тойрог” нэртэй галт уул идэвхжих болсны улмаас эрэг дагуу улс орон газар хөдлөлт, цунами зэрэг гамшигт ихээр өртөх боллоо. Энэ сарын 22-23-нд шилжих шөнө тухайн бүсд Каракатау нэртэй галт уул дэлбэрчээ. Үүнээс улбаалан далайн хөрсний гулгалт болж Зондын буланд асар том давалгаа үүсэн байна. Энэхүү үхлийн  давалгаанд Индонезийн Пандегланг муж хамгийн ихээр өртжээ. Уг мужид тус нутгийн барахал болсон  Уджунг-Кулон үндэсний хүрээлэн болон олон арван алдартай амралтын газрууд оршдог аж.

Тус улсын байгалын гамшигтай тэмцэх байгууллагын төлөөлөгчийн  мэдэгдэж буйгаар 222 хүн амь үрэгдэж, 843 хүн бэртэл гэмтэл авч, хэдэн зуун барилга байшин сүйтээд байгаа аж. Алга болсон хүний тоо хэдэн арваараа тооцогдож байгаа тул нас барсан хүний тоо өсөх магадлалтай гэнэ.    

Сошиал ертөнцөөр Солонгосын Seventeen рок хамтлагийн дуучны оруулсан “Инстаграмм” маш ихээр тархаад байгаа аж. Тус хамтлаг Индонезид тоглож байх үеэр аймшигт гамшиг болсон бөгөөд хамтлагийн баргил гитарчин, менежер хоёр нас барж, дуучны өөрийнх нь эхнэр сураггүй болсон  байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.