Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулна

Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 24-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 358 дахь өдөр бөгөөд он дуусахад 7 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 17, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2647.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.00, юань 384.00, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол тамирчид авто спортын “олимп” гэгддэг “Дакар ралли” уралдааны UTV ангилалд хурд сорих гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  2. Оны шилдэг хүүхдүүдэд батламж гардуулах үйл ажиллагаа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд 09.30 цагаас болно.
  3. “Arti Сour“ галерейн үүсгэн байгуулагчид – МУЭ-ийн гишүүн зураач Г.Ууганхүү, Г.Жааханхүү, У.Цолмонхүү нарын хамтарсан “ Sip my ocean ” уран бүтээлийн үзэсгэлэн болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Ливи улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байна. 
  2. Мөн өнөөдөр дэлхийд Зул сарын өмнөх өдөр тохиож буй.
  3. 1973 оны энэ өдөр алдарт “Twilight” цувралын зохиолч Стефани Маер (Stephenie Meyer) мэндэлжээ.
  4. 1969 онд газрын тосны компани Phillips Petroleum нь Норвегт анхны нефтийн үйлдвэрээ нээжээ.
  5. Дэлхийн I дайны үед 1914 оны 12 сарын 24-ний Зул сарын баярын үдэш Английн ба Германы хоорондоо дайтагч талуудын нийт 100 000 орчим цэргүүд түр эвлэрч бүтэн оройжингээ ба дараа өдөр нь хамтарч Зул сарын баярыг тэмдэглэжээ. Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулхад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ. 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.