Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурагчдын амралт маргааш эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. Энэ хүрээнд ЕБС-ийн I-Y-р ангийн сурагчид маргаашаас эхэлж амарна. 

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. 

Нийслэлийн сурагчид: 

2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид:

2 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.