Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Цаг агаар цочир хүйтэрнэ

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 21-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 355 дахь өдөр бөгөөд он дуусахад 10 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 14, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.80, юань 383.50, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.00-17.00 цагт Ховд, Дорнод, Завхан, Архангай аймгуудын зайны сургалтын төвүүдтэй хамтран зохион байгуулсан “Цахим хичээлийн бэлтгэл” практик сургалтын хаалтын үйл ажиллагаа болно.
  2. “Богд хаан-2018” эрдэм шинжилгээний бага хурал Богд хааны ордон музейд 09.00 цагаас болно.
  3. Монголын Жүдо бөхийн холбооны дэргэдэх Монголын Жүдо Академийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилнэ.
  4. 10.00 цагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн байранд эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачилалын дагуу тооцоолон гаргаснаа танилцуулна.
  5. “Хар тамхины гэмт явдал шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 09.00-14.00 цагт Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулна. 
  6. 14.00 цагт Нийслэлийн Хангарьд Ордны 14 давхрын ёслолын танхимд “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1995 оны энэ өдөр IKon хамтлагийн Bobby мэндэлжээ.
  2. 1984 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Даррен Потер мэндэлжээ.
  3. 2007 онд Эстон, Латви, Литва, Чех, Унгар, Мальт, Польш, Словен, Словак улсууд Шенгений гэрээнд нэгдэн оржээ.
  4. 1946 онд Японы Нанкайдод 8.1 баллын хүчтэй газар хөдөлж, 1300 хүний амийг авч, 38 мянган хүнийг гэр оронгүй болгож байжээ.
  5. 1962 онд Норвегид тус улсын хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн болох “Rondane” үндэсний цэцэрлэгт хүрээлэн нээгджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.