Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Хотын захирагч асан С.Батболд нарыг УЗ-өөс хасжээ

МАН-ын 28 дугаар Бага хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр тус намын МАН-ын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд нарыг намын Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг гишүүдийн 100 хувийн саналаар нөхөн томилсон. Мөн 11 гишүүнийг бага хурлын гишүүнээс чөлөөлжээ.

Мөн УИХ-ын даргыг огцруулах тогтоол баталсан бөгөөд энэ талаар “МАН-ын дарга У.Хүрэлсүх хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг өөрөө огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй гэсэн саналыг намын бага хурлаар оруулж ирсэн. Уг саналыг бага хурлын гишүүд дэмжиж байна уу гэсэн томъёоллоор санал хурааж, тогтоолоо баталсан” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “МАН: УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Хотын захирагч асан С.Батболд нарыг УЗ-өөс хасжээ

  • Зочин says:

    Өө хөөрхий Женкогийн дүү Сумьяа ороод иржээ. Их хурдтай дээшилж байнаа. Ямаар ч юм бэ дээ? Бөх болдог ч юм билүү? Энэ олон саяаар сураад ч яахын дургүй хүрчлээ. Хэзээ боловсролыг үнэлдэг улс болох бол доо

  • zochin says:

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бол хамгийн түрүүнд шоронд байх хулгайч шүү дээ. Засаг цэгцрэхээр шоронд орно доо тагалцаг чинь шоронгийн ая даахгүй л дээ