Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Баясгалан: Цалингаа нэмэхгүй бол шинэ оныг жагсаал цуглаанаар угтана

Өнгөрсөн есдүгээр сард Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарын багш, ажилтан нар орон даяар ажил хаялт зарласан. Ажил хаялт 14 хоногийн турш үргэлжилсний эцэст Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо БСШУЯ-тай хэлэлцээр хийн гэрээ байгуулж, багш нарын цалинг долоо хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн.

Дөрвөн сарын хугацаа өнгөрөхөд төрөөс багш нарын цалингийн нэмэгдлийг огт олгоогүй хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга  Т.Баясгалан онцоллоо.

Мөн тэрбээр “Он дуусахаас өмнө цалингаа нэмэхгүй бол шинэ оныг жагсаал цуглаанаар угтахаас өөр аргагүй боллоо. Цалин нэмэх мөнгөгүй гэдэг бол худлаа. Албан тушаалаа ашиглан тэрбум, тэрбум төгрөг хууль бусаар завшдагийг ЖДҮ-гийн жишээнээс бид харлаа” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.