Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламж олгоно

Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар хэлэлцээрт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл мөн оролцлоо.

“Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь амьдарч буй гэр хороололд ариун цэврийн байгууламж нь шаардлага хангадаггүй, хуурай хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамжийн хүртээмж хязгаарлагдмал байдаг бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж байна” хэмээн хатагтай Фернандез Ломмен хэлээд “Гэр хорооллыг орлогод нийцсэн нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой бөгөөд цогц шийдлүүдийг энэхүү төслөөр хэрэгжүүлэх юм” гэв.

Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь Азийн бүс нутагт оршдог. 2017 оны байдлаар Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламж олгоно