Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Энхболд: 60 тэрбумын асуудлыг ТЕГ-т шалгаж байгаа

УИХ-ын дарга М.Энхболд яг одоо МАН-ын Бага хурал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “МАН-ын Бага хурал нийгэмд хаалттай болсонд харамсаж байна. Одоо улс төрийн намын үйл ажиллагаа нийтэд нээлттэй байх ёстой. Хаалттай болсон хурлаар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд болсон бүтэхгүй, муу муухай бүхнийг над руу чихэж байна. Өөрөөр хэлбэл, ганцхан над руу дайрч давшлах хандлага илэрч байна. Тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн хэлсэн үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Үүний дараа би мөн адил тайлбар няцаалтыг нь өгсөн. Харамсалтай нь, миний хэлсэн тайлбарыг олон нийтэд хүргээгүй. Иймд нийтдээ таван асуудлаар тайлбар хийх ёстой гэж үзлээ. 

Нэгдүгээрт, МАНАН-гийн асуудлаар намайг буруутгах хандлага ажиглагдсан. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, тухайн үед МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн том бүлгийг тарааж, МАН, МАХН, АН тус тусдаа байр байрандаа байх ёстой гэсэн байр суурийг баримталсан. Ингээд энэ бүлгийн байгуулсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан. 2006 онд Ерөнхий сайдаар томилогдоход парламентад суудалтай 5 намыг оролцуулж, Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрыг байгуулж ажилласан. Харин тус Засгийн газарт АН-ыг оруулаагүй. 2017 онд МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй Засгийн газар байгуулах улс төрийн нөхцөлийг бүрдүүлээд, 65 суудалтай намыг өгсөн. Надад тус бүлэглэлтэй холбогдох зүйл байхгүй. 

Хоёрдугаарт, шударга бусын хонгил гэгчийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үедээ өөрийн хүргэн Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт оролцуулж хөрөнгө мөнгө завшсан нь илэрч хууль хяналтын байгууллагаар шалгагдаад ирсэн. Үүнийхээ дараа “Би шударга бус хонгилд орчихлоо. Намайг хэлмэгдүүлж байна” гэж яриад эхэлсэн. Ямар нэгэн хууль зөрчөөд түүнийг нь шалгах гэхэд хэлмэгдүүлсэн, шударга бус байна гэж ярихыг “буруушааж” байгаа юм.

Гуравдугаарт, ЖДҮ-гийн асуудлыг ярьж байна лээ. Би АТГ-т нөлөөлсөн зүйл байхгүй. ЖДҮ-гээс зээл авсан явдал нь үнэн бол хууль хяналтын байгууллага шалгах нь зүйтэй. ” 

Дөрөвдүгээрт, 60 тэрбумыг асуудлыг намын бага хурлаар ярьсан. Үүнийг хууль хяналтын байгууллага 3-4 удаа шалгасан. Энэ асуудлаар 7 хоногийн өмнө Нийслэлийн прокороос мэдээлэл хийсэн. Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа, шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрүүлж хэлэх зүйл алга. 

ҮАБЗ дээр ганцаардах зүйл байдаг. ШХАБ-д элсэх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцэх ёстой гэж би үздэг. Хуйвалдах замаар, хууль зөрчсөн аргаар асуудалд хандаж болохгүй ээ. Хуулийн хүрээнд л асуудлаа шийдье. Ц.Нямдорж сайд өчигдөр ор үндэсгүй гүтгэлэг хийлээ. Би энэ асуудлаар шүүхэд өгнө. Ярьсан зүйлээ шүүх дээр нотлох хэрэгтэй болох нь. Чадахгүй бол уучлалт гуй” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “М.Энхболд: 60 тэрбумын асуудлыг ТЕГ-т шалгаж байгаа

  • zochin says:

    enkee hugshuun zuger l buugad ugchihildoo hangalttai bayjlaa shde hugshuun odo bolno elbegee to2r buugad ugchih bas daraa ue geed bodood hanaj zadah heregteishde chini 60 terbum tsagaan sar geed tansaglaliig chin bid harj bga shuude hudlaa helhee bolchih heregtei elbegee to2r ene uls eh oron chin unxeer tuildaa hurch bnshde neg zaluu ail ger bul udurt gants hooltoi zarimdaa ideh yumch baihgui honoj bna hugshchuul tend chin nuursnii mungu baihgui tsaasan hairtsaga tuleed baijin huuhduud bagachuud endej utaagar duuren uushig mine uvduj hordoj bna ulsaa hugjuj chddguima gehed buuj ireed ardtaiga tsug amidar

  • Зочин says:

    Яагаад бууна гэж. Тийм юм байхгүй ээ хө. Буулгаж байгаад нөгөө 2 дураараа дургих гэж байгааан. Аваагүй 60 тэрбум, авсан 800 тэрбум 2 ялгаатай шүү нөхдөө. Огт буруугүй хүнийг 34 саяаар торгох уу? Ял авсан болоод өнгөрөөж байгаам. Хэрэг хуучрахгүй шүү. Ямар ч барих тавин баримт байхгүй нэг л бөөн юм аваачиж тавьжаад бүгдээрээ цэвэр үлдэх гээд дайраад байгаа хүмүүс харин энэ хүнээс илүү ой гутам харагдаж байна. Нэг мэдэхэд худлаа сайхан юм яриал эдийн засгаар нь дарангуйлаал ШХАБ д элсэнэ дээ. Жаахан шуугиал, нөгөө хэд нь сурсанаараа өөр сенсаци гаргаж ирээл асуудлыг нөгөө тийш нь эргүүлээл өнгөрөөнө дөө. Жаахан боловсролтой хүмүүс нь тэрүүхэн тэндээ амандаа бувтнаал хар масс нь ална хядна гэж дайраал тэгээд л ШХАБ ийн гишүүн болно шүү дээ. Нямка өнгөрсөн хойно ВАнга царайлаад тэр үед тэрний өрөөнд би тэгж хэлж байсын гээд худлаа гуцаал сууж байх вий

  • Зочин says:

    Шалгаад л шалгаад л
    Тохиролцоо хийх гээд л