Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

дэлхийн түүхэнд энэ өдөр 12-20

1192 оны энэ өдөр Английн хаан I Ричардыг Загалмайн гурадугаар аянаас буцаж явахад нь  Австрийн хаан V Леопольд баривчлан шоронд хийжээ.

1408 оны энэ өдөр  Эдигей хаан Москва хотын бүслэлтийг орхин буцснаар Алтан ордны Орос руу дайрах дайны эцсийнх болжээ.

1522 оны энэ өдөр Родоса аралын баатарууд (одоогийн Грекийн дөрвөн том аралаын нэг) Османы армийн бүслэлтэд бууж өгчээ. Османы хаан Сулейман тэднийг зүгээр тавьж явуулжээ.

1699 оны энэ өдөр Оросын хаан I Петр Шинэ жилийг есдүгээр сарын 1-нд байсныг болиулж нэгдүгээр сарын 1-нд болгожээ.

1803 оны энэ өдөр АНУ Францаас Луизанааг худалдаж авснаар түүхэнд хамгийн том газрын наймаа хийгджээ.

1879 оны энэ өдөр Томас Эдисон улайсах гэрлийн ажиллагааг харуулжээ.

1880 оны энэ өдөр Бронкхорстспруитад зэвсэгт мөргөлдөөн болсноор Өмнөд Африкийн чөлөөт улсууд болон Английн колонийн хоорондох дайн эхэлжээ.

1892 оны энэ өдөр Америкийн инженерууд машины хийн дугуй зохион бүтээжээ.

1917 оны энэ өдөр зөвлөлт засгийн анхны нууц цагдаагийн газар болох ЧК (онцгой хороо) байгуулагджээ.

1924 оны энэ өдөр “шар айрагны” бослогыг зохион байгуулсан хэргээр шоронд орсон Адольф Гитлер хугацаанаасаа өмнө суллагджээ.

1942 оны энэ өдөр Японы нисэх хүчний онгоцууд  Энэтхэгийн Калькутаг бөмбөгджээ.

1948 оны энэ өдөр Голландын цэргүүд шинэхэн үүссэн  Бүгд найрамдах  Индонезийн улсын түр нийслэл  Жокьякартыг эзэлжээ. (Индонезийн үндэсний хувьсгал)

1955 оны энэ өдөр  Кардифф хот Их Британийн Уэльсийн нислэл болжээ.

1957 оны энэ өдөр Боинг 707 онгоц анхны нислэгээ хийжээ.

1963 оны энэ өдөр Баруун Берлины оршин суугчидад Зүүн Берлинд төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар хоёр хотыг тусгаарласан ханаар нэвтрэх эрх анх олгогджээ.

1973 энэ өдөр Пакистаны Ерөнхийлөгчөөр Зульфикар Али Бхутто болжээ.

1973 оны энэ өдөр Баскскийн  террористууд Испанийн Ерөнхий сайд Л.Бланкогийн амв насанд халджээ.

1974  энэ өдөр Этиоп социалист улс болжээ.

1987 оны энэ өдөр шатахуун тээсэн “Вектор” усан онгоц “Донья Пас” зорчиг тээврийн усан онгоцтой мөргөлдөж 4375 хүн амь үргэджээ. Түүхэнд усан замын хамгийн том осол хэмээн тооцогддог аж.

1995 оны энэ өдөр Боснид НАТО-ийн энхийн ажиллагаа эхэлжээ.

1996 оны энэ өдөр Португаль улс Макаог Хятадад шилжүүлжээ.

2000 оны энэ өдөр Их Британийн парламент  клоны аргыг зөвхөн эмнэлэгийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрчээ.

2000 оны энэ өдөр Голландад ижил хүйстэн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлагджээ.

2007 оны энэ өдөр алдарт зураач Пабло Пикассогийн “Сюзанн Блохын хөрөг” зураг Сан-Паулу хотын урлагийн музейгээс алдагджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.