Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өр төлбөргүй эсэх лавлагаагаа ТҮЦ машинаас аваарай

Төрийн үйлчилгээг очер дараалалгүй авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн. Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор 3 сая гаруй хэрэглэгчид ТҮЦ машинаас үйлчилгээ авсан байдаг. Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс шинээр “өр төлбөргүй эсэх лавлагааг” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Урьд өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дүнжингарав ХТ-ийн нэг цэгийн үйлчилгээнээс иргэдэд уг үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд өдөрт 200 гаруй иргэд “өр төлбөргүй эсэх лавлагаа”-г авдаг гэсэн судалгаа гарчээ. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.