Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 351 дахь өдөр бөгөөд он дуусахад 14 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 10, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2638.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.25, юань 383.50, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ШӨХТГ-аас 11.00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ.
  2. 16.00 цагт ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна. 
  3. “E-PUB” хүртээмжтэй форматын цахим ном бүтээх чадавхыг бэхжүүлэх олон улсын сургалт Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сангийн Америкийн соёл-мэдээллийн төвд болно.
  4. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас 11.00 цагт “Аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлсэн хүндэтгэлийн арга хэмжээ” -г Налайх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Биеэ үнэлэгчдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр тохиож байна.
  2. Мөн Бутан улсад Үндэсний баярын өдөр тохиож буй.
  3. 1986 оны энэ өдөр АНУ-ын алдарт жүжигчин Emma Bell мэндэлжээ.
  4. 1989 онд “Симпсоныхон” хүүхэлдэйн киноны эхний анги дэлгэцээр гарч байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.