Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэвлэлийхэнд зориулсан уламжлалт хүлээн авалтыг Трамп цуцалжээ

АНУ-ын Ерөнхийлөнч  Дональд Трамп  жил болгоны Зул сарын баяраар хэвлэлийнхэнд зориулж хүлээн авалт хийдэг  Цагаан ордны уламжлалыг  эвдсэн тухай  “Fox” телевиз мэдээлжээ. Тус мэдээлэл үнэн болохыг өнөөдөр АНУ-ын засаг захиргаа баталлаа. “Хэвлэлийхэнд зориулсан Зул сарын үдэшлэг энэ жилийн  хуваарьт ороогүй. Гэхдээ  бид цагаан ордны  баярын чигмэглэл, харшийн модыг үзүүлэхийг гуйсан  сэтгүүлчид болон тэдний гэр бүлийхний хүсэлтийг биелүүлэн тэдэнд зориулсан аялал зохион байгууллахаар   шийдлээ”  гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.Дональд Трамп Ерөнхийлөгч болсон анхны жилд  Цагаан ордны үйл явдлыг мэдээлдэг байнгын сэтгүүлчдэд зориулсан   Зул сарын баярын үдэшлэгт эхнэрийнхээ  хамтаар оролцсон аж. Гэсэн хэдий ч  АНУ-ын тэргүүн гэр бүл  уригдсан хүмүүстэй зургаа татуулахаас татгалзсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайтай ганц хоёр үг сольж, зургаа хамтдаа татуулах явдал тухай арга хэмжээний ихэнх зочдын хамгийн хүсэмжлэлт зүйл нь байдаг. Хүмүүс урт дараалалд зогсож, зургийг ерөнхийлөгчийн зурагчин дарж, дараа нь ажлын алба хүмүүст нь тараадаг байжээ.   Тус арга хэмжээнд уламжлал ёсоор Цагаан ордны өндөр албан тушаалтан хүмүүсээс  ирж  богино хугацаанд сэтгүүлчидтэй  албан бус нөхцөлд харилцан ярилцдаг аж. Үүнээс гадна Трамп  2017 онд  мөн 2018 онд ч ялгаагүй Цагаан ордны дэргэдэх сэтгүүлчдийн  Холбооны уламжлалт хүлээн авалтанд ирээгүй гэнэ. Тус арга хэмжээнд төрийн тэргүүн оролцдог уламжлал 1923 оноос эхэож тогтсон байдаг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.