Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дундаж цалинтай иргэд ханшийн өсөлтөөс болж 100 орчим ам.долларын хохирол амссан”

УИХ дахь АН-ын бүлгийнхэн Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын гадаад өр хэрээс хэтэрлээ. Өр нэмж тавихгүй, өрийг өрөөр дарахгүй, өрнөөс салгана, мандуулна, хөгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөр нь үлгэр болж өнгөрлөө. 

МАН 2.5 жил засаглахдаа дөрвөн тэрбум ам.долларын өр нэмжээ. Энэ мөнгөөр ямар ажил хийсэн нь тодорхой бус байна. Шилэн дансны хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Засгийн газрын бүрэн эрх дуусахад жил гаруйхны хугацаа үлдлээ. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, саарал ус, цэвэр усны асуудлыг шийднэ гэсэн гуравхан үлгэрийн зүйл ярихаас хэтрэхгүй сууна. 

Эдгээр нь хэдэн хувийн гүйцэтгэлтэйг бүү мэд, ил тод ямар ч мэдээлэл алга. Өөр ямар ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил явахгүй байна. Нэг километр зам ч тавьсангүй. Хий хоосон сүржигнэж, баахан мөнгө зарцуулан, олон нийтийн сүлжээгээр өөрийгөө баатар болгож байна. Хий сүржигнэлээр чинь Монгол Улс хөгжих юм уу. Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. 

ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн бохирдлыг сануулсан дохио гурав хоног дараалан дуугарлаа. Нийслэлийн нэг сая гаруй иргэний эрүүл мэнд, хүүхдийн өвчлөл хамаагүй юү. Ийм үед хотын даргын халаа сэлгээ ярьж сууна. Яасан ч цагаа олохгүй халаа сэлгээ хийдэг юм. Шатахууны үнийг өчнөөн зуун төгрөгөөр нэмчихээд ганцхан зуун төгрөгөөр, гэхдээ зөвхөн Аи-92-ын үнийг буулгаснаараа хэнийг хуурах гээд байгаа юм бэ.

Ам.долларын ханшийг тогтворжуулах талаар хэн ч ойлгохооргүй тайлбар хийгээд суух юм. Ханшийг барьж чаддаггүй юм гэхэд бодит байдлыг хүн ойлгохоор тайлбарлаад өгч болдоггүй юм уу. Дундаж цалинтай иргэд 100 орчим ам.долларын хохирол амсчихаад байна шүү дээ” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.