Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн түүхэнд энэ өдөр 12-14

557 оны энэ өдөр Константинополь хот хүчтэй газар хөдлөлтөд ихээхэн хохирол амсжээ

835 оны энэ өдөр Тан улсын хаан ордны захиргааны бүх шатны ажилтнууд болох  тайгануудыг устгах хуйвалдаан зохион байгуулсан ч бүтэлгүйтжээ. Эл үйл явдал түүхэнд “Чихэртэй шүүдэрийн хуйвалдаан” гэж тэмдэглэгджээ.

1215 оны энэ өдөр Католик шашны сүмүүд  христийн аян дайныг санхүүжүүлж байх шийдвэр гаргажээ.

1287 оны энэ өдөр Хойд тэнгэсийн эрэг дагуу  улс, хотууд их үерт автан  маш их хэмжээний хохирол амсч,  50,0 мянга гаруй хүн нас баржээ.

1503 оны энэ өдөр Францын одон орон судлаач Нострадамус төржээ.

1542 оны энэ өдөр төрөөд долоо хоносон Мария Стюарт гүнж Шотландын хатан хаан болжээ.

1639 оны энэ өдөр кларнет хөгжим бүтээгджээ.

1825 оны энэ өдөр Санкт-Петербург хотод декабристуудын бослого гарчээ.

1911 оны энэ өдөр Норвегийн аялагч Рауль Амундсен Дэлхийн Умард туйлд хүрчээ.

1913 оны энэ өдөр Крит арал Грек улсад хамаарах болжээ.

1924 оны энэ өдөр Энэтхэгийн жүжичгин, найруулагч Раж Капур төржээ.

1933 оны энэ өдөр Бразилд улс төрийн бүх намуудыг хорьжээ.

1939 оны энэ өдөр ЗХУ-ыг Финляндын дайныг эхлүүлсэн хэмээн Үндэстнүүдийн Холбооноос хасчээ.

1952 оны энэ өдөр АНУ-д анх удаа сиамын ихрүүдийг салгах мэс засал хийгджээ.

1955 оны энэ өдөр НҮБ-д Автсри, Албани, Болгар, Унгар, Иордани, Ирланди, Испани, Итали, Кампуч, Лаос, Ливи,Непал, Португали, Румын, Финлянд, Цейлон улс элсжээ.  

1960 оны энэ өдөр ЮНЕСКО-гийн боловсрол дахь ялгаварлан гадуурхалтын эсрэг конвенцыг баталжээ.

1981 оны энэ өдөр Израилийн Кнессет (парламент) эзлэгдсэн Голаны өндөрлөгүүдэд Израилийн хууль үйлчлэх тухай хуулийг соёрхон баталжээ.

1987 оны энэ өдөр Палестины фундамнталист үзэлтэй “Хамас” бүлэг байгуулагджээ.

1988 оны энэ өдөр Испанид 24 цагийн ажил хаялт болжээ. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд 8 сая хүн оролцсон аж.

1995 оны энэ өдөр Парис хотноо Дейтоны гэрээ байгуулагдаж Боснийг дайныг дуусгавар болгожээ.

1999 оны энэ өдөр Вергаст үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үеэр болж хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, олон мянган байшин барилга нурж, мужийн дэд бүтэж бүхэлдээ сүйджээ.

2003 оны энэ өдөр Пакистаны Ерөнхийлөгч Пщрвез Мушаррафын амь насанд халдах оролдлого гарчээ.

2004 оны энэ өдөр Парис хотыг  Барселонтой холбодог  Дэлхийн хамгийн өндөр Мийо гүүр нээгджээ.

2008 оны энэ өдөр “Аль-Багдадия”  телевизийн сэтгүүлч Мунтазар аль-Зейди хэвлэлийн хуралын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Буш руу  гутлаа шиджээ.

2013 оны энэ өдөр Өмнөд Суданд төрийн эргэлт хийхийг оролдсон гэсэн мэдээлэл тус улсад олон зуун хүний амийг авч одсон зэвсэгт мөргөлдөөнийг өдөөжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.