Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкийн Тагнуулын төв газрын дарга сэтгүүлч Хашкажийн хэргийн талаар илтгэл тавьжээ

АНУ-ын ТТГ–ын дарга Жина Хэспел өчигдөр Конгрессын Доод танхимын гишүүдэд Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашкажийн Туркэд алагдсан хэргийн талаар хаалттай илтгэл тавьсан тухай “The Washington Post” сонин мэдээлжээ. Хэспэл  Конгрессын гишүүд болон тагнуулын асуудлыг хариуцсан тусгай комисст дээрх хэргийн нөхцөл байдлыг зөвхөн АНУ-ын тагнуулын байгууллагууд тодорхой мэдэж байгааг мэдээлсэн байна. 

Уг илтгэлийг хатагтай Хаспел өмнө нь Конгрессын дээд танхимын гишүүдэд тавьсан бөгөөд илтгэлийн дараа хэсэг сенаторууд Саудын Арабын хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд сэтгүүлчийн аллагад шууд холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тус сонины энх сурвалжийн мэдээлснээр ТТГ маш том ажлыг гүйцэтгэсэн бөгөөд гаргасан дүгнэлтэндээ итгэлтэй байгаа ажээ.

Өнөөдөр Конгрессын Доод танхим энэ асуудлаар болон Вашингтон, Эр Риядын харилцааны талаар төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис нарын илтгэлийг сонсох ажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Хашкажийн асуудлын эргэн тойронд болж буй нөхцөл байдлыг үл харгалзан АНУ урьдын адил Саудын Арабын найдвартай түнш хэвээр үлдэх бодолтой байгааг мэдэгдэхийн зэрэгцээ Конгрессын зүгээс Эр Риядын эсрэг авах арга хэмжээний саналыг авч үзэхээ амласан байдаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.