Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баянхошууны орчим хамгийн их бохирдолтой байна

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд судалгааны байгууллагуудаас агаарын бохирдлын үзүүлэлтийн талаар олон төрлийн хэмжилт, судалгаа хийдэг. Тэдгээрээс БОАЖЯ-ны харьяа аgаar.mn сайт нийслэлийн агаарын чанарын индексийг тогтмол гаргадаг. Тус индексээс харахад Улаанбаатар хотын Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдсон байна. Өнөөдрийн үдээс өмнөх байдлаар тус бүс нутаг дахь бохирдлын хэмжээ 515 мкг байлаа. Энэ нь хотын бусад хэсгээс 2-3 дахин их үзүүлэлт юм.

Гэтэл бохирдлын хэмжээгээр удаалж байгаа Зурагт орчмын агаарын чанар 259 мкг буюу дунд зэргийн бохирдолтой байна. Түүнчлэн 100 айл болон Баянбүрд орчмын индекс ойролцоо буюу 248-259 мкг байгаа нь тус бүс нутаг нам дор байрладагтай холбоотой. Тэгвэл хотын зүүн хэсгээр буюу Баянзүрх дүүрэгт агаарын бохирдол харьцангуй бага байгаа бөгөөд үүнээс Ургах наран хороолол орчимд 71 мкг-ийг зааж байна. Улаанбаатар хотын хойд хэсгээр агаарын бохирдол ихтэй байгаа бол зүүн болон өмнөд хэсгээр бохирдол харьцангуй бага байна.

Г.ТЭМҮҮЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.