Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Шмейхель: Монголд хүйтнээс бусад бүх зүйл нь сайхан санагдлаа

Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн, Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн алдарт хаалгач, <<Манчестер Юнайтед>> багийн шилдэг тоглогч Петер Шмейхель өнөө өглөө Монгол улсад зочилсон билээ. Тэрбээр өнөөдөр 15:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбоон дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хурлын үеэр тэрбээр “Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол улсад зочилсондоо маш баяртай байна. Өмнө нь энэ улсад ирж байгаагүй болохоор сэтгэгдэл маш өндөр байна. Монголчууд алт шиг сайхан, найрсаг, хүндлүүштэй хүмүүс байдаг юм байна. Харамсалтай нь би Монгол улсад ганцхан хоногийн хугацаатай зочлох хуваарьтай явж байгаа. Нэг өдөрт бүх зүйлийг амжуулахаар хичээж байна. Хэдийгээр ганцхан хоног зочилж байгаа ч, “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр оролцох гэж байгаад миний бие маш их баяртай байна. Монгол улс Дани улсаас 25 хэмийн зөрүүтэй хүйтэн байдаг юм байна. Хүйтнээс бусад бүх зүйл нь сайхан санагдлаа” хэмээн ярилаа.

Хурлын төгсгөлд нэгэн фанат хүү Шмейхелээс “Хэрэв цаг хугацааг ухрааж болдог бол та өөрийнхөө амьдралд ямар өөрчлөлт хийх байсан бэ?” гэж асуусанд тэрбээр “Юуг ч өөрчлөхгүй. Би өөрийнхөө амьдралд болон гаргасан бүх амжилтандаа сэтгэл хангалуун явдаг” хэмээн хариуллаа.

Өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоо жил бүр шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадам зохион байгуулна. Энэ үеэр Петер Шмейхель тус холбооны оны шилдэг хөлбөмбөгчинд өөрийн биеэр шагнал гардуулна. Мөн хөлбөмбөгийн фанатуудтай энтертаймент уулзалт хийх бөгөөд үүнээс өмнө Монголын соёл урлаг, түүхтэй танилцах ажээ.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “П.Шмейхель: Монголд хүйтнээс бусад бүх зүйл нь сайхан санагдлаа

  • Omhii har utaa, ovdog hursen guzeetei ****, shudnii zavsaraar duuren mahnii omhii uldegdel.
    Ene bugdiig chini ta nart helne gej bodoo yu.
    Ene hund itgeed l oorsdiigoo tengeriin amitad gej bodood az jargaltaigaar ugaartaad bj dee. Hoorhiis.