Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2018 ОНД ГЭМТ ХЭРЭГ 14.6 ХУВИАР ӨСЖЭЭ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улсын хэмжээнд 2018 оны 11 сард 33.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны үеэс 4.3 мянгаар өсжээ.

Өмнөх оны үеэс нийт гэмт хэрэг өсөхөд залилан гэмт хэрэг 2197 (83.2%), хулгайн гэмт хэрэг 757(6.9%), дээрмийн гэмт хэрэг 397 (37.1%), хөрөнгө завших гэмт хэрэг 181 (56.9%), хүчингийн гэмт хэрэг 123 (34.1%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 490 (6.1%)-ээр өссөн нь голлон нөлөөлөв. Харин бүртгэгдсэн гэмт хэрэг 2018 оны 11 дүгээр сард 3.7 мянга болж, өмнөх оны үеэс 84 (2.3%)-өөр өсөж, харин өмнөх сараас 867 (19.0)-оор буурсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны эхний 11 сард 167.6 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 28.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны үеэс учирсан хохирол 24.1 (12.6%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 43.3 (60.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны эхний 11 сард 30.6 мянга болж, 1.5 мянга нь 18 хүртэлх насны хүүхэд, 13.3 мянга (43.5) нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд 2018 оны эхний 11 сард 76.0 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 9.7 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1.1 (1.5%) мянга, баривчлагдсан хүн 676 (6.5%)-аар буурсан үзүүлэлттэй байна.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.