Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: УИХ-ын гишүүдэд ХОМ дэх “ОРЛОГОО НОТОЛ” гэж шаардаж мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -13 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 346 дахь өдөр бөгөөд он дуусахад 19 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 5, хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2638.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.20, юань 382.80, вон 2.32 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ETV телевиз бүтэн өдрийн эфирийнхээ үнэт цагийг Агаарын бохирдлын эсрэг зориулах болно. Энэ өдөр кино, мэдээ гээд юу ч гарахгүй зөвхөн Нийслэл хотын өнөөгийн дүр төрхийг харуулах болно.
  2. 08.00 цагт Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоол /01 дүгээр тогтоол: Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай/-ын биелэлтийн талаар газар дээр нь очиж ажиллана.
  3. 11.30 цагаас Хөдөлмөрийн Үндэсний Нам-аас УИХ-ын гишүүдэд ХОМэдүүлэг дэх “ОРЛОГОО НОТОЛ” гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4. Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 09.00 цагаас нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд нийгмийн ажилтнуудын бүтээлчээр оролцох хандлагыг идэвхижүүлэх зорилго бүхий “Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” болно.
  5. 11.00 цагт Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдана. 
  6. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.‬
  7. 10.30 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ.
  8. ЦССҮТ Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснийг батламжлах гэрчилгээгээ гардаж авна. 
  9. Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Хөдөлмөрийн Үндэсний Нам-аас УИХ-ын гишүүдэд ХОМ дэх “ОРЛОГОО НОТОЛ” гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр ОХУ-д Үндсэн хуулиа баталсны өдөр тохиож байна.
  2. 1990 онд Big Bang хамтлагийн Seungri мэндэлжээ.
  3. 1963 онд Кения улс Их Британийн колоничлолоос гарч, тусгаар тогтнолоо олж авчээ.
  4. 1964 онд Кения улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Jomo Kenyatta тус улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
  5. 2012 онд Хойд Солонгос улс анхны сансрын хиймэл дагуулаа амжилттай хөөргөж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.