Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Холливудын алдарт жүжигчин Эдди Мерфи арав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Өдгөө 57 насыг зооглож буй Эдди Мерфи Австралийн загвар өмсөгч Пейж Батчертай хамтран амьдраад зургаан жил болж байгаа аж. Хүүхэмсгээрээ алдартай жүжигчин эрийн хайр дурлалын адал явдал Холливудаар домог мэт  яригддаг аж. Жүжигчин эр өөрөө хувийн амьдралынхаа тухай олонд ярьж дэлгэх тун дургүй гэнэ. Харин сүүлийн хэдэн жил түүнийг яггүй томоожиж байгаа тухай хэлцэх болжээ. Үүний шалтгаан нь Пейж Батчерын арга ухаан гэлцэнэ. Хоёр жилийн өмнө Австралийн загвар өмсөгч бүсгүй Эддид аавыгаа өвчин дууриасан охин төрүүлж өгсөн бол өнгөрөгч сарын 30-нд хөвгүүн бэлэглэсэн байна. Аав нь хүүдээ Макс гэдэг нэр өгөхөөр шийдсэн гэнэ. Макс хөвгүүн Эдди Мерфигийн 10 дах хүүхэд аж. Арван хүүхдийг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэнэ гэдэг Холливудын од эрд ч яггүй дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.