Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Манай сэтгүүлч Х.Уянга, Э.Харцага нар шилдгээр шалгарлаа

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, улирч буй оны амжилт, бүтээлээ дүгнэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Ган үзэгтэн-2018” наадам зохион байгууллаа. 99 сая төгрөгийн шагналын сантай тус наадмын үеэр шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлүүдийг шалгаруулав. Манай сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны тоймч Х.Уянга сонины шилдэг бүтээл номинацад тэргүүлсэн бол Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр шалгарлаа. Х.Уянга “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианитын хэргийн буруутан хэн бэ” цуврал нийтлэлээрээ эл шагналын эзэн болсон юм. Э.Харцага “Пёнчан-2018” өвлийн олимп, “Жакарта-Палембан-2018” Азийн наадмын үеэр авсан гэрэл зургуудаараа “Ган үзэг” цом хүртлээ. Шилдэг мэдээллийн сайтаар ikon.mn, сэтгүүлээр “Толь”, шилдэг сониноор “Өдрийн сонин”, шилдэг телевизээр Монголын үндэсний олон нийтийн телевиз тодорсон.

Мөн манай гэрэл зургийн сурвалжлагчид Хүний эрхийн олон улсын өдрийг угтсан “Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зургийн уралдаанаас өчигдөр шагнал хүртлээ. Уралдаанд нийт 60 бүтээл ирүүлснээс манай сонины гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужингийн бүтээл (Өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд амиа алдсан хүүгийн аавын зургийг авсан) хоёрдугаар байр эзэлсэн бол Э.Харцагын “Хүнд зориулагдаагүй хот” тусгай байрт шалгарлаа.

Бэлтгэсэн: У.Тэргэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply to Anonymous Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.