Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: МАА-н салбарын тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -17 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 344 дахь өдөр бөгөөд он дуусахад 21 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 3, дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбалэд мал баялаг, төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.20, юань 384.50, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд 10.00 цагаас ЭМНЭЛЭГ.МН гэж вэб аппликейшны нээлт болно.
  2. Монголын Үндэсний музейд 11.30 цагаас “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140” архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  3. Tedy төвийн баруун талд Ancore Conference event venue-д 12.00 цагаас аварга, мянгат малчдын зарим төлөөллүүд МАА-н салбарын тулгамдсан асуудлаар болон Малчдын нэгдэл байгуулахтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.
  4. 11.00 цагт АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  5. Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 11.00 цагт өөрийн байрандаа хийнэ.
  6. 11.00 цагт С.Зориг асны хөшөөн дээр “Ардчилал, хүний эрхийн өдөр”-ийн арга хэмжээг зохион байгуулна.
  7. 08.50-13.00 цагийн хооронд Туушин зочид буудалд Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Хөтөлбөрийн 5 жилийн ойн арга хэмжээ болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Хүний эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.
  2. Мөн Тайланд улсад Үндсэн хуулийн өдөр тохиож буй.
  3. 1996 оны энэ өдөр БНСУ-ын WannaOne хамтлагийн дуучин Кан Даниел мэндэлжээ.
  4. 1984 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Эрүү шүүлтийн эсрэг конвенцыг хүлээн зөвшөөрчээ.
  5. 1983 онд Аргентинд Ардчилал сэргэж, Раул Альфонни тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  6. 1953 онд Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль уран зохиолын төрөлд нобелийн шагнал хүртжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.