Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт”-ийн 49 хувийг зарсан хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар тооцно

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан нь тухайн үедээ нэлээд дуулиан тарьж, улмаар АН сонгуульд ялагдах нэг шалтгаан болсон гэж зарим гишүүн нь үздэг. Харин МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гээд, Засгийн газраас ч тийм шийдвэр гаргаж, Цэцэд хүртэл маргаан үүсгэж байсан. 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэх үндэсний компани тус улсын “Ростех” компаниас худалдаж авсан. Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрчлөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ байгаа” хэмээн ярилцлагадаа онцолж байсан билээ.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг нарийвчлан шалгаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг яллагдагчаар татахаар болж буй сурагтай. Нэлээд олон баримтад тулгуурлан тэднийг хариуцлагад татах саналаа холбогдох байгууллагынханд хүргүүлэх болсон гэнэ. Тухайлбал, 49 хувийг “Монголын зэс” авахын тулд Монголбанкнаас үндсэн хөрөнгийг нь гаргахад ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан нь тодорхой болсон сурагтай. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Д.Дайчин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on ““Эрдэнэт”-ийн 49 хувийг зарсан хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар тооцно

  • Зочин says:

    Сайханбилэг чинь монголд байхгүй америкт өвчтэй байгаа ха ха ха

  • хаха says:

    улсаа зардаг урвагчийг буудаж ал баярцогттой нь цуг боож ал

  • ха ах says:

    луйварчдад өгсөн нь зөв гээд байгаа юм уу энд юм бичсэн гарууд амьдарч байгаа гэрийг нь хэдэн луйварчид авчихвал худалдан авах гэрээ банкинд зээлээр өгчихсөн гээд элийрээд сууж байхыг нь харах юм сан эргүүтэйгээ холилдсон сданууд

  • Зочин says:

    Yu yariad bgamuu be ehleed tur uuruu awah yostoi baij Yun mongoliin zes gedeg huviin kompani awchihsan yum be. Turn awch chadahgui bol tendereer ulsiin umchiig umchluhgui yum uu

  • Зочин says:

    Ха ха элий балай элгийн юм эрээчиж суухаа боль малнуудаа

  • Зочин says:

    Оросууд 40 жил ард түмний өмчийг эзэмшээд ашиг хүртэж суухад үг дуугарч чадаагүй байж, монгол буцаан худалдаад аваргууд булаалдаад унах юм. Муна гадсандаа дээрэлхүү гэж

    • Зочин says:

      тэнэгтээд байгаач! орсууд эзэмшиж байсан хувийг Монголын тер авах естой болохоос луйварчид авах ёсгvй!

      • Баяр says:

        Худалдан авах гэрээ хийгээд мөнгөө Монгол Банkнаас зээлээд авахад буруу юунд байгаа юм. Оросууд хятадад зарсан бол яах юм. Та бүхэн банkны зээлээр худалдан авалт хийдэг биз дээ.

    • Энэ хэд оросууд шиг байхгүй гэдэг нь тодорхой. Татвараас бултана, чөлөөлөгдөнө, Оюутолгойн хөрөнгө оруулагчид шиг ашиг хуваарилах асуудал хөрөнгө оруулалт хийсэн гээд мартагдана. Энэ хэд хэвлэлээс харжээ байхад Оросуудын авах ноогдол ашгийг нь авчихсан харагдсан.

  • Эрдэнэт бол Монголчуудыг өмч, ард түмний өмч, одоо дээрэмдүүлэхгүй

  • Georgeerock says:

    stromectolr ivermectin 3
    vpeekf