Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан бойкот чуулганы танхимд үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, чуулганы танхимын өмнө суулт хийсэн. Үүний дараа тун удалгүй чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоосон юм. 

Энэ үеэр их хурлын дарга М.Энхболд “УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул суудалдаа суугаад хэл”гэсэн шаардлага тавьсан юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “М.Энхболд дарга чуулганы хуралдааныг удирдах ёсгүй. Ёс зүйн хариуцлагын хүрээнд та өөрөө суудлаасаа огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй. Тийм боломж хуулийн хүрээнд бий” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “УИХ-ын даргыг огцрохыг шаардсан бойкот чуулганы танхимд үргэлжилж байна