Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ам.долларын ханшийг захиргаадаж буулгав

Монголбанкнаас зарласан ам.долларын ханш өчигдөр 2634.19 төгрөгтэй дүйж байлаа. Тэгвэл арилжааны банкууд ам.долларыг дээрх ханшаас доогуур үнээр зах зээлд нийлүүлж өнжив. Тухайлбал, ХААН банк “ногоон”-ыг 2628-аар авч, 2633 төгрөгөөр борлуулсан. 

Харин “Найман шарга” валют худалдааны төвийн ченжүүд арай дээгүүр ханшаар буюу 2625-аар авч, 2635-аар зарж байлаа. Энэ нь ам.долларын ханш өмнөх өдрийнхөөсөө 50-60 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Ченжүүд “Банкууд ам.долларын ханшийг гэнэт буулгачихлаа.

Тэгээд банкуудынхад татагдаад хар захын ханш хямдарч байна. Энэ бол захиргаадаж авсан арга хэмжээ” гэж тайлбарласан. Монголбанк өнгөрсөн мягмар гарагт зах зээлд валют нийлүүлээгүй. 

Тиймээс ханш гэнэт буурсан шалтгааныг албаар авсан арга хэмжээ гэж үзэх үндэстэй юм. Төв болон арилжааны банкуудаас учир шалтгааныг лавласан боловч тодорхой тайлбар өгсөнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ам.долларын ханшийг захиргаадаж буулгав