Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Америкийн  хоёр онгоц Номхон далайд унажээ

АНУ-ын нисэх хүчний хоёр онгоц  агаарт шатахуун  дамжуулан шахаж байхдаа  осолдон Японы эрэг орчим унажээ. Шатахуун түгээх КС-130 болон F/A-18 сөнөөгч онгоцонд нийт  долоо хүн явж байсан агаад одоогийн байдлаар багийн нэг гишүүн амьд олдсон талаар “BBC” агентлаг мэдээлжээ.

Амь гарсан цэргийн албан хаагч  Японы  усан цэргийн  Ивакуни базад эмнэлэгийн тусламж авч байгаа аж. Японы усан цэргийн корпусын “Твиттер” хуудсанд осол орон нутгийн цагаар өнгөрсөн шөнийн  02:00 цагийн орчим гарсан  гэж бичжээ.

Америкийн хэвлэлд бичснээр бол  хоёр онгоц   шатахуун шахаж байхдаа агаарт мөргөлдсөн байж магадгүй байна  АНУ-ын агаарын хүчнийхэн болон Японы усан цэргийн аврах анги багийн үлдсэн зургаан гишүүнийг эрэн хайх ажлыг үргэлжүүлж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.