Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Оюун-Эрдэнэ Mas-wrestling-гийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Mas-wrestling-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Якутск хотноо болж, эмэгтэйчүүдийн 65 кг-д Монгол улсын тамирчин Төмөрбаатарын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд 48 орны 200 гаруй тамирчин хүчээ сорин өрсөлдсөн байна. Нуруу болон гарын хүчээр өрсөлддөг уг төрлийн ДАШТ анх 2014 онд болсон бөгөөд анхны тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль авч байсан юм.

Mas-wrestling нь Якут үндэсний спорт бөгөөд модон савааг харилцан таталцаж, дийлсэн нь ялдаг. Өнөөдөр дэлхийн 50 гаруй оронд хурдацтай хөгжиж байна. 2019 онд mas-wrestling-гийн өсвөр үеийн олон улсын тэмцээн манай улсад зохион байгуулахаар товложээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.