Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алдартай “Коза ностра” мафийн толгойлогч баривчлагджээ

Мягмар гаригт Италийн хууль сахиулагчид Палермо хотод томоохон нэгжлэг шалгалт явуулах үеэрээ сицилийн хамгийн нэртэй “Коза ностра” мафийн 45 гишүүнийг баривчилсан байна.  Тэдгээр гэмт хэгтнүүдтэй цуг тус мафийн толгойлогч  байх магадлалтай 80 настай Сеттимо Минео баригдсан аж.  Баригдсан этгээдүүдийг  бусдаас хууль бусаар мөнгө салгасан, гар буу зөвшөөрөлгүй биедээ авч явсан,  галдан шатаасан зэрэг гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ.

Сицилийн “Коза ностра” мафи олон жил завсарласны дараа гэмт хэргийн ертөнц дэх ноёрхлоо эргүүлэн  тогтоосон байна.  Уг гэмт бүлэглэлийн  толгойлогчдын уулзалт анх 1993 онд болсон аж. Сүүлийн жүлүүдэд Итлийн хууль сахиулах байгууллага  сицилийн мафийг нилээдгүй дарсан ч “Коза ностра” дахин байр сууриа олох гэж оролдсоор байгаа аж.  Тус мафийн толгойлогч Риина харгис хэрцгийгээрээ алдартай бөгөөд  түүнийг шоронд орсноос хойш  бүлэглэлийн хүч нийлээдгүй  суларсан гэдэг. Харин түүнийг нас барсны дараа  “Коза ностра” гэмт хэргийн ертөнцөд эргээд оройлохын тулд дотоод зохион байгуулалтаа өөрчилжээ.

Италийн Дотоод хэргийн сайд Маттео Сальвани “Цагдаа нарын явуулсан эл  онцгой үйл ажллагаа  “Коза ностра” мафийн шинэ өндөрлөгийг нураалаа” хэмээн “Твиттер” хуудсандаа бичсэн байна.

Италийн “La Repubblica” сонинд бичснээр   Сеттимо Минео  анх Фальконегийн (Италийн нэрт шүүгч) тушаалаар 1984 онд баривчлагдаж байж. Мөрдөгчид түүнийг байцаахад  тэрээр өөдөөс нь  “Би үүлнээс буусан хүн болохоор та нар хэний тухай яриад байгааг ойлгохгүй байна” гэж мэдүүлсэн гэдэг. Түүнийг  Фальконе шүүгчийг алсан хэрэгт буруутган  таван жил хорих ялаар  гийтгэсэн байдаг.  Шоронгоос суллагдаад төд удалгүй 2006 онд  эргээд баривчлагдан 11 жил эрх чөлөөгөө хасуулжээ.Түүнийг экс толгойлогч Сальваторе Риина их үнэлдэг байсан  гэдэг. 1982 онд Минео цагдаа нарын отолтонд орж золоор амьд гарсан бөгөөд тэгэхэд  түүний дүү Жузеппе хууль сахиулагчдын суманд оногдон нас барсан байна.  Антонио гэдэг өөр нэг дүү нь ч гэсэн буудуулж нас баржээ.  

Италийн парламентын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх комиссын тэргүүлэгч Никола Морра   “Энэ тэмцэлд төр яллаа. Гэхдээ  бүрэн ялалт ирээгүй байна. Тэд хэзээ ч бууж өгөхгүй. Бид ч тэднийг хэзээ ч зүгээр орхихгүй” гэж мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Алдартай “Коза ностра” мафийн толгойлогч баривчлагджээ