Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний Худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2018” чуулган маргааш эхэлнэ

Монгол Улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ойн ажлын хүрээнд Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, ГХЯ, УБ хотын ЗАА-н худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, ХҮИС-тэй хамтран арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт”, гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжилнэ. 
Хурлын арга хэмжээний талаар Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх Д.Нарантуяа хэлэхдээ “Арга хэмжээ энэ сарын 6-нд буюу маргааш өглөө МЖХЭХ-ны их хурлаар эхэлж, үдээс хойш 14.00 цагт Сүхбаатарын талбайд Үндэсний чуулган үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярт зориулсан Монгол улсын есөн дүүрэг хориннэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярын цуглаанаар үргэлжилнэ. Харин энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “ИХ-ХҮРЭЭ-2018” чуулган зохион байгуулагдах юм. Чуулганд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн худалдааны салбарын төлөөлөгчид болон эрх бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцоно” гэв. 

Чуулганаар дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөдөр худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг авч үзэж шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудаа хамтаараа тодорхойлон хэлэлцэж шийдвэрлэх юм.

Мөн худалдааны салбарын хүний нөөцийн асуудлыг чухалчилжээ. Монголд худалдааны зохицуулалтын хууль байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байна. Худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудлыг чуулганы хүрээнд хөндөнө.

Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 



0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.