Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сарангэрэл: Хүйтэн шөнө гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

ЭХЭМҮТ-ийн гадаа төрсөн эхийн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүкээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтаж үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёсзүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Д.Сарангэрэл: Хүйтэн шөнө гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

  • Зочин says:

    Хариуцлага тооцоод яалаа, хандлагыг өөрчлөх арга хэмжээ авна гээч

  • Зочин says:

    Энэ нөгөө мочёрт хариуцлага тооцлоо гэдэг шиг юм болох нь дээ. Эх нялхас олон хаалгатай , эмнэлэгийн ариун цэвэр ,дотоод журам зэрэг олон шаардлага ажилчидад тавьдаг. Хамгийн гол хаана ямар үйлчилгээ өгөх нь тодорхой байлгах хэрэгтэй . Үнэхээр сандарсан үед буруу хаалгаар орж ирсэн бол ямар нэг үйлчилгээ арга хэмжээ байх хэрэгтэй.

  • Зочин says:

    Эмч сувилагч нарын зан харьцаан дээр эрс өөрчлөлт хиймээр байна. Аманд нь баас түрхэчихсэн юм шиг ярваасан, дугарч ядсан.

  • Zochin says:

    Eruul mendiin salbariinhan tuun dotoroo eh huuhdiin eruul mendiig hamgaalah gazar baij, uwduud,shanalaad irj bgaa olon huniig hundetgen huleen awch turgen shuurhai uilchileh ter setgelee turuund ni tawij bai mungu l haraad bh yum daata nar …….

  • zochin says:

    монголчууд яагаад гадагшаа эмчлүүлэх гэж яваад байна гэхээр үйлчлгээнд нь болдог иймд энэ салбар иргэддээ үйлчлэх хандлагаа өөрчил энүүнд төсөв мөнгө орохгүй гагцхүү хариуцлага
    ёс зүйг дээшлүүл

  • Зочин says:

    Төрөөс цалин авч ажиллаж байгаа хэн ч байсан ажлын хариуцлагатай ажиллах ёстой.Манай эмнэлгүүдийн эмч мэрэгжилтэн,асрагч сувилагч нарын зан харицааны асуудал их хэцүү.Юм асуугаад байхад дуугарахгүй,жоохон ширүүхэн асуухаар гөжөөд хэрүүл гарах гээд байдаг.Ажлын хариуцлага маш муу.Эмчилгээ үйлчилгээ нь дутуу хагас.Ийм байдал хэзээ засрах вэ.

  • Otgon says:

    эх үр хоёрын биеийн байдал тогтвортой гэчжээ. Нялх биетэй ээж хөхөө өвлийн хүйтэнд салхи савир аваад тогтвортой бна гэж юу байдын багаар бодоход халуурч бгаа. цаашлаад гам алдсан залуу ээж насан туршийн суурь өвчтэй үлдэж байгаа даа яанаа хөөрхий

  • Зочин says:

    Сувилагчийг хариуцдаг удирдлагатай хаоиуцлага тооц, Өрөөндөө бүгсэн цаас хөтөлсөн хурган дарга л бдаг

  • Би Сонгодо эмнэлэгт 2 жилийн омно цусны шинжилгээ огсон юм гэтэл сувилагч нь цус авахдаа бохь зажлаад, гар утсааа морондооо хавччихсан яриад байгааа юм даа, хамгийн гайгуй эмнэлэг нь энэ биз дээ. Хэрэг байхгуй ичих ч угуй шууу тэр хуухэнд бодож байгааа ч юм алга даа

  • Иргэн says:

    Сэтгэл энэрэл бvх салбарт дутагдаж байна. Хүмүүсийн хоорондын харьцаанд ч.
    ‘Хvний мер’ кинонд гардаг шиг ‘монголчуудын сайхан сэтгэл’ хаачив аа?’

  • Зочин says:

    Мэргэжлийн ур чадвараас гадна хандлага, харилцаа,инээмсэглэл нь үйлчилгээний ажилтнуудын заавал эзэмшсэн байх ёстой зүйл.

  • T says:

    Uuruu hariutslaga huleedeggui yum uu