Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анжелина Жоли, Бред Пит хоёрын тулаан төгсгөвөр болжээ

Холливудын алдарт хосууд 2016 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан билээ. Салах өргөдлийг Анжелина өгсөн бөгөөд үүнийгээ гэр бүл дэх эвлрэшгүй үзэл санааны зөчилтэй холбосон байдаг. Анжелина Брэд хоёрын хайр дурлалын түүх “Mr. & Mrs. Smith” киноны зураг авалтын үеэр эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа албан ёсоор гэрлэсэн байдаг. Питт хоёр дахиа (анхны гэргийн нь “Frends”цуврал киноны од Жениффер Анистон)гэрлэж байгаа бол Жолигийн хувьд гурав дахь нөхөр нь байлаа. Эхнэр нөхөр хоёр гурван өргөмөл (Комбожоос Мэддокс хүүг, Эфиопоос Захара охиныг, Вьетнамаас Пак Тьен хүүг ) төрсөн(Шейло охин мөн Нокс, Вивьен хоёр ихэр)гурав гээд нийт 10 -17 насны зургаан хүүхдийн эцэг эх аж. 2016 онд хосууд салахдаа бүх хүүхдүүд эхтэйгээ үлдэж харин Пит тэдэнтэйгээ ирж уулзаж байх тохиролцоо байсан боловч сүүлрүүгээ эл асуудал экс эхнэр нөхөр хоёрын хооронд жинхэн тулаан болж хувирчээ. Хэвлэлд бичснээр бол Анжелина Жолид нөхрийнх нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга таалагддаггүй байж. Эхнэрийнх нь энэ тайлбар шүүхийнхныг жүжигчин эрийг хүүхдүүддээ хүчирхийллийн арга хэрэглэдэг байж магадгүй гэсэн сэжиг төрүүлжээ. Гэвч мөрдлөгийн явцад Брэдийн буруугүй нь нотлогдсон байна. Брэд Питт эхнэрээсээ салсныхаа дараа хүүхдүүдээ ямар ч кинозураг авалтанд оролцохыг хорьсон байдаг.Өмнө нь хосуудын бага охин ээжтэйгээ цуг “Maleficent” гэдэг үлгэрийн кинонд тогложээ. Саяхан Анжелина Жолигийн өмгөөлөгч алдарт хосууд хүүхдүүдээ асрах асуудал дээр эцсийн тохиролцоонд хүрсэн талаар хэвлэлийхэнд мэдээлжээ. Харин хэн нь яаж хүүхдүүдээ асрах талаар тодорхой яриагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.