Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Браво: Монгол бүжигчин анх удаа дэлхийн аварга боллоо

Монголын бүжгийн спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга төрлөө. БНХАУ-д болсон латин америк бүжгийн ДАШТ-д Германы “Grun gold” хамтлагийнхан түрүүлсэн бөгөөд Нэргүйн Онондарь уг бүрэлдэхүүнд багтсан билээ. Тус хамтлаг нь Герман улсынхаа 12 удаагийн аварга бөгөөд дэлхийн дэвжээнээс ес дэх алтан медалиа хүртэж буй нь энэ юм. Хэдийнэ амжилтад хүрсэн тус хамтлагийнхны эгнээнд багтаж, гишүүн нь болно гэдэг Н.Онондарийн авьяас чадварыг үнэлсэн хэрэг. Тэрээр өмнө нь “Стар” хамтлагт байхдаа ДАШТ-нд оролцож байсан билээ. 

Н.Онондарь цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж, ойлгуулж буй мэт. 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй эцэг, эхийн маань хөдөлмөр энэ амжилтад нөлөөлсөн. 2018 он тэр чигээрээ олон зүйлийг дагуулсан хатуу жил байлаа, миний хувьд. Хичээл, бэлтгэл, ажил гурвыг зэрэг амжуулахаас гадна хамгийн чухал нь тэдгээрийг сайн гүйцэтгэх нь чанга байлаа. Уйлаад орондоо орсон маш олон өдөр байсан ч маргааш нь өглөө нь бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, тэвчээртэй, хүчирхэг болсоор иржээ. Мэдээж хүний нутагт амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү, өрсөлдөөнтэй юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж, мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болсон юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж байгаагүй хэцүү саад, бэрхшээл дараалан гарч ирсэн ч… Энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн” хэмээн бичжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Браво: Монгол бүжигчин анх удаа дэлхийн аварга боллоо