Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авлигатай тэмцэх өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэнэ

12 дугаар сарын 9-нд болох Авлигын эсрэг өдрийг урьтаж “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол практикийн бага хурлыг өнөөдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулж байна.

Одоогоос 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан байдаг. 

Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд 12 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Тус өдрийг угтан Авлигатай тэмцэх газар хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тухайлбал,

 Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцэх бөгөөд авлига нэмэгдэж байгаа, эсхүл буурч байгаа эсэх, авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон асуудлыг хөндөнө.

“Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” сэдэвт чөлөөт хэлэлцүүлэг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн номын санд болно. Хуульчид авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй, Үндсэн хуулийн боломж, хууль зүйн шинэчлэл, албан тушаалтны хууль бус шийдвэрийн үр дагавар, хүлээлгэх хариуцлага, төрийн албаны эрх зүйн шинэчлэлтийн асуудлын талаар сэдэв хөндөж ярилцана.

“Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” хэлэлцүүлгийг АТГ төрийн болон болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Блю скай тауэр Даймонд” танхимд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, хийгдсэн аудитын дүн танилцуулга, нийслэлийн боловсролын байгууллагуудад сүүлийн 3 жилд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл зэрэг сэдвийг хэлэлцүүлэхээр тусгажээ.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд хийх бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зориулалт, эх үүсвэр, эрх зүйн зохицуулалт, шийдвэр болон зарцууалтын ил тод байдлын хэрэгжилтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, МҮХАҮТ болон бусад байгууллага, иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.