Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Нийгмийн бусармаг бүхэнтэй эмэгтэйчүүд хамтарч тэмцэхээр болсон талаараа мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа -19 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

12 дугаар сарын 04-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 338 дахь өдөр бөгөөд он дуусахад 27 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2650.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.20, юань 384.50, вон 2.33 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас түрээсийн орон сууцны /Буянт ухаа-2/ барилгын ажлын явцтай танилцана.
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Нийгмийн бусармаг бүхэнтэй эмэгтэйчүүд хамтарч тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.
  3. Берлин-Бранденбургийн Нисэх Онгоцны Буудал болон Берлин хотын Аялал жуулчлал болон сурталчилгааны албан ёсны байгууллага Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээг 16.00 цагаас Новотел Зочид буудалд зохион байгуулна.
  4. Эрх зүйн боловсролын академид 09.00-14.00 цагийн хооронд сэтгүүлч, хуульчдын ээлжит хэлэлцүүлэг болно. Энэ удаад “Мэдээлэл авах эрх чөлөө ба байгууллагын нууц” сэдвээр хэлэлцэнэ.
  5. 09.30 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хонины махны ашиг шим, экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт бага хурал, хэлэлцүүлэг эхэлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр АНУ-д Жигнэмэгийн өдөр тохиож байна.
  2. Мөн Энэтхэг улсад Усан цэргийн баярын өдөр тохиож байгаа аж. 
  3. 1987 оны энэ өдөр Америкийн жүжигчин, реппер Orlando Brown мэндэлжээ.
  4. Мөн 1973 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгчин Michael Jackson мэндэлжээ.
  5. 1982 онд БНХАУ одоогийн Үндсэн хуулиа баталж байжээ.
  6. 1969 оны энэ өдөр Америкийн алдарт реппер Жэй-Зи мэндэлжээ.
    0
    Зөв, гоёЗөв, гоё
    0
    Савж уналааСавж уналаа
    0
    Хөөрхөн юмХөөрхөн юм
    0
    ГайхмаарГайхмаар
    0
    БурууБуруу
    0
    ХарамсалтайХарамсалтай
    0
    ТэнэглэлТэнэглэл
    Баярлалаа!

    0 Сэтгэгдэл

    Leave a Reply

    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.