Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

дэлхийн түүхэнд энэ өдөр 12-3

 

1. 1425 оны энэ өдөр Венец болон Флоренц (тухайн үед Итали таван бие даасан улстай байжээ) Миланы эсрэг лиг байгуулжээ.

2. 1557  оны энэ өдөр Эдинбург хотноо “Бурхны чуулга” хэмээн баримт батлагджээ. Уг баримт  Шотландыг шинэчлэн өөрчлөх бодлогын эхлэлийг тавьжээ.

3. 1564 оны энэ өдөр Оросын хаан Догшин Иван Москвагаас явж Александровын сүмд суух болжээ.

4. 1586 оны энэ өдөр  Колумбаас анх удаа Европ тивд (Англид) төмс оруулж иржээ.

5. 1621 оны энэ өдөр Галилео Галилей телескоп зохион бүтээжээ.

6. 1775 оны энэ өдөр “Алфред” усан хөлөг дээр АНУ-ын төрийн далбаа анх удаа албан ёсоор өргөгджээ.

7. 1810 оны энэ өдөр Английн цэргүүд Францын мэдэлд байсан Маврикий аралыг булаан эзэлжээ.

8. 1818 оын энэ өдөр Иллиноис  АНУ-ын 21 дэх муж болжээ.

9. 1857 оны энэ өдөр Английн сонгодог зохиолч Жозеф Конрад төржээ.

10. 1892 оны энэ өдөр Канадад Худалдааны төрийн яам байгуулагджээ.

11. 1910 оны энэ өдөр Францын эрдэмтэн инжинер Жорж Клод  неонон гэрэл зохион бүтээжээ.

12. 1912 оны энэ өдөр Болгар, Грек, Черногор улс Турктай нарамдах Чадалжаны гэрээ байгуулжээ.

13. 1938 оны энэ өдөр фашист Герман Улсад еврейчүүдийн аж ахуй, бизнесийг хураан улсынх болгожээ.

14. 1945 оны энэ өдөр Цагаан Ордонд 1950 оны нэгдүгээр сарын 1-с ЗХУ-ын эсрэг цөмийн дайн эхлүүлэх “Троян” төсөл батлагджээ.

15.1951 оны энэ өдөр Турк Улсад коммунист байгууллагын гишүүдийг цаазаар авах хууль батлагджээ.

16. 1965 оны энэ өдөр “Beatles” хамтлагийн хөгжмийг үндсээр нь өөрчилсөн уран бүтээл хэмээн тоцогддог “Rubber Soul” цомог гарчээ.

17. 1967 оны энэ өдөр ӨАБНУ-д анагаах ухааны түүхэнд анхны зүрх шилжүүлэн сулгах мэс засал хийгджээ.

18. 1971 оны энэ өдөр Энэтхэг Пакистаны хоорондох  гурав дах дайн эхэлжээ.

19. 1984 оны энэ өдөр  Энэтхэгийн Бхопал хотод технолгийн үйлдвэрлэлд гарсан хамгийн том осол болсон агаад үүнд 3800 хүн амиа алдаж 20,0 мянган хүн сохорсон аж.

20. 1989 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч  эцэг Ж.Буш, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев нар хоёр улсыг өдгөө дайснууд биш хэмээн мэдэгдснээр түүхэнд “хүйтэн дайны” төгсгөл хэмээн тэмдэглэгджээ.

21. 1992 оны энэ өдөр гар утаснаас  анхны мэссеж явжээ.

22. 1992 оны энэ өдрийг  НҮБ-ын Ерөнхий Ассамблей олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр хэмээн тунхаглажээ.

23. 1997 оны энэ өдөр явган цэргийн эсрэг миныг ашиглах, үйлдвэрлэх, цуглуулах, экспортлохыг хориглосон Оттавын гэрээ байгуулагджээ.

24. 1999 оны энэ өдөр Чечений хоёрдугаар  дайн эхэлж, Оросын Холбооны цэргүүд Аргун хотын эзэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.