Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг ОГЦРУУЛАХ саналыг хүргүүллээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нэгдүгээрт, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮ-ийн асуудлаар нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна. Үүний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нь Засгийн газрын тухай хуулийн 17-р зүйлийн 3-т “ЗГ танхимын зарчмаар ажиллана, 24.4-т ЗГ-ын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэж тус тус заасныг зөрчиж УИХ-ын нэр бүхий гишүүдээс Засгийн газраа огцруулах тухай саналд гарын үсэг зурсан учир Ерөнхий сайд БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг албан үүргээс нь чөлөөлж, огцруулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг ОГЦРУУЛАХ саналыг хүргүүллээ

  • Маш зөв ийм хоолны савнууд шуналын туламнуудыг нэг өдрийн өмнө ч гэсэн төрөөс зайлуулах хэрэгтэй,новшнуудыг залгуулаад хуу цэвэрлээрэй

  • Зочин says:

    Тэнэг авгайг зайлуул. БСШУСЯ-ыг орвонгоор нь эргүүлж будаа болгосон балиар авгай. Ажлаа нэг ч хийгээгүй. Хурдан зайл!