Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган ураны лиценз наймаалсан уу

Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан, шалгаж эхэлсэн талаар бид өмнөх долоо хоногт мэдээлсэн. 

Прокурор, шүүхийн эх сурвалжууд “2012-2014 оны Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулган гэдэг хүнийг саатуулан, шалгаж эхэлсэн” хэмээсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм. 

АТГ-ынхан Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн, түүнд холбогдуулан дэд сайд асан О.Эрдэнэбулганыг цагдан хорьж, байцааж байгаа гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгсөн.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүнийг яллагдагчаар тооцон 30 хоногоор саатуулах болж, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна. 

Түүнийг чухам ямар хэрэгт холбогдсоныг баттай эх сурвалжууд “О.Эрдэнэбулганыг Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан ураны тусгай зөвшөөрөл гадаадын компанийнханд олгосон гэх хэрэгт шалгаж байгаа” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган ураны лиценз наймаалсан уу

  • Зочин says:

    Бас л эх орноо тонон дээрэмдэгч,эх орноосоо урвагч амин хувиа хичээгч

  • Зочин says:

    Сайд болонгуутаа хувийн сонирхолоо тэргүүнд тавьж эх орноо худалддаг хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой Боловсон хүчний бодлого алдагдаж улс төржиж төрийн албанд томилох асуудлаа таслан зогсоогоочээ

  • Зочин says:

    Маш баян хүн гэж яригддаг .баяжсан түүх нь юу байдгийн бол

  • Наяа says:

    МАН.АН -энэ 2 нам монголын бүх хулгайч нарыг эгнээндээ нэгтгэж чаджээ! Хэн сайн хулгайч вэ гэдэгээр нь сонгон шалгаруулж улс орны бүхийл албан тушаал дээр тэр хулгайч авилгач эх орноосоо урвагчидыг санаатайгаар тохоон томилсон байна.!!!Одоо энэ бүгд нь өдөр ирэх бүр тодорхой болсоор байна!!!!!

  • Зочин says:

    Энэ бол хулгайч.

  • Иргэн says:

    АН-ын Д.Эрдэнэбат одоо мэдэгдэл хийх байх даа

  • социализмын үeийн боловсон хүчний бодлого ямар зөв байсан байсан юм бэ . одоо ч бүрэн дампуурчээ

  • Хулгайчын хурууг нь тас цавч.

  • Зочин says:

    Энэ хүн чинь танайд хоноё нэвтрүүлгээр орж байсан, жигтэйхэн том байранд амьдардаг жигтэйхэн “баян” нөхөр бсан. ЮТюб дээр бичлэг нь бгаа даа. Авилгадсан юм байж л дээ.

  • Зочин says:

    өө.одоо болно.Улсаа хөгжүүлдэггүй юм гэхэд хувааж иэцгээe л дээ.мөнгөө аваад гадаадад амьдар.дараагийн ээлжийнхэндээ идэх юм үлдээ.хувааж идвэл амттай гэж.

  • зочин says:

    гадныханд хууль бус аргаар лиценз өгсөн бол эх орноосоо уравсантай ялгаа юу байна

  • zochin says:

    AN medegdel hiigeech kkk

  • Иргэн says:

    Хятад шиг Цаазла

  • Иргэн says:

    Одоогийн засгийн газрын сайд 10 сая долларын хахууль авсан гээд л саяхан шуураад байсан.Гэтэл одоо болохоор түрүүчийн засгийн газрынхныг намнах ажилдаа ороод явчихлаа.Манайхан үнэн мөнийг нь тогтоогоогүй юманд хэт яарч песээр алдартай дүгнэлт хийгээд эхэлчих юм. Хэрэв энэ хүнийг тийм асуудалд холбож шалгаж байгаа юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан юм бишүү АТГ-хан,ард түмээн.Худлаа гэвэл Хууль зүйн байнгын хорооны дарга асан РАДНААСЭД гуйгаас лавлаач.Тэр дарга сайн мэдэж байгаа.

  • Зочин says:

    Монгол газар шороо лицензээр зарсан бол ард түмнээс урвжээ хууль очих естой хууль хулгай хийчээгүй байгаа даа хэцүү бнөө

  • ЧУЛУУН says:

    НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРАХ ӨДӨР ИРНЭ БИЗ ДЭЭ.ШУНАЛ НЬ ИХДЭЭД ШУЛАМ БОЛОО БИЗ.ҮЙЛИЙН ҮРИЙН ХАРИУ ҮСНИЙ ШИРХЭГНЭЭС НАРИЙН ТООЦДОГГЭДЭГ ЮМ БИЛЭЭ.ХЭЗЭЭ ХЭДИЙД ХААНА ХЭНД ЮУ ХИЙСЭНЭЭ САНА ГЭДЭГ ҮГ БАЙДАГ

  • иргэн says:

    Энэ хэрэгт ганц хүнийг шүүх нь утгагүй. Бүгд л хамаатай байгаа. Нэг хүнд ял тогтооно гэдэг хэт өрөөсгөл асуудал.Эх орны аюулгүй байдлын тухай яригдаж байхад.