Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их 20-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Өчигдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Их 20 дээд хэмжээний уулзалт эхэлжээ.                                                Уулзалтанд хоцорч, хүмүүсийг хүлээлгэлгэх дуртай ОХУ-ын Ерөнхийлөнгч В.Путин энэ удаа төрийн тэргүүн нарын зургаа аваухуулдаг индэрт  хамгийн түрүүнд гарчээ.Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүүлдэж ирэхдээ В.Путинтай гар барилгүй хажуугаар нь өнгөрснийг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолж эхэллээ. Тэрбээр уг уулзалтанд ирж явах замдаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй төлөвлөсөн уулзалтаа Керчийн буланд гарсан үйл явдлаас болж цуцулсан билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салмантай ч гар барьж үг солилцоогүй бол В.Путин  Саудын Аравын ханхүүтэй нөхөрсөгөөр мэндлэн дэргэд нь суужээ. Цагаан Ордон АНУ-ын тэргүүнийг  Мухаммед бин Салмантай гар барьж үг солилцсон гэж мэдэгдсэн ч Дональд Трамп өөрөө сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа Саудын Арабын ханхүүтэй яриагүй гэж хариулжээ.    

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Их-20 уулзалтанд онгоцны саатлаас болж хилээн хоцорч ирсэн аж. Түүний сууж явсан Airbus A340 “Конрад Аденауэр” онгоц осолын буулт хийн  техникийн засварт орох болсон тул  Германы Канцлер Испанийн хуваарьт нислэгийн онгоцоор Аргентинд ирсэн байна.                                                                

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон  Аргентинд цагтаа ирсэн ч түүнийг онгоцны буудалд дээр хэн ч тосоогүй хачирхалтай явдал болжээ. Францын Ерөнхийлөгч барьц алдалгүй онгоцноосоо буун нисэх буудлын хоёр ажилтантай гар бариад хүндэтгэлийн улаан хивсэн дээгүүр алхлан машин руугаа явж байхад нь л Аргентины Дэд Ерөнхийлөгч Габриэла Микетти амжиж очсон байна.  

Их 20-ийн арга хэмжээ төрийн тэргүүн нарын албан бус уулзалтаар эхэлжээ. Уулзалтанд бусад төлөөлөгчид болон  хэвлэл мэдээллийхнийг оруулаагүй бөгөөд удирдагчид нүүр нүүрээ харан ярилцсан байна. Албан ёсны хурал эхлэх үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп чуулганы танхимд орж ирэхэд бусад орны  олон төлөөлөгчид түүнийг тойрон удтал ярилцахад  зохион байгуулагч орны тэргүүн “Суудалдаа  сууцгаагаараа” гэж байж чуулганаа эхлүүлжээ.                                                                                                         

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.