Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Хаянхярваа: 30 гэр бүлийнхээ нэр усыг ил тод зарлаж, санааг минь амраагаад өгөөч

УИХ-ын гишүүн Д.Хаянхарваа УИХ-ын чуулган дээр саналаа хэллээ. Тэрбээр “Үндэсний баялаг бүтээгчдийнхээ нэр хүндийг сэргээх тал дээр анхаараач гэж би үе үеийн Ерөнхий сайдуудад хэлж байсан. Гэтэл харин ч эсрэгээрээ тэднийг хулгайч луйварчингаар нь дуудаж, ад үзэх үзэл харагдах боллоо. Угтаа тэднийг улсдаа хэдэн төгрөгийн татвар төлдгийг мэдэх гишүүн байна уу. Жинхэнэ эх орныхоо эдийн засгийг босгож байгаа тэднийгээ ад үзэж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хаацайлж, өөгшүүлдэг явдлаа хэзээ зогсоох вэ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилогдоход ч хэлж байсан ч тоож үзсэнгүй.

Хоёрдугаарт, 30 гэр бүл гэдэг нэр томъёоллыг Ерөнхийлөгчөөс эхлээд хэлж байна. Миний нэр ч тэр дунд нь явж байх шиг байна лээ. Тиймээс эднийгээ ил тод зарлаж, санааг минь амраагаад өгөөч. Ямар луйврыг яаж авсан, юу хулгай хийснийг олон нийтэд зоригтой хэл гэж шаардаж байна.

Гуравдугаарт, МАН-ын бүлгийн хуралдаан дээр та ямар асуудал оруулж ирж, гарц шийдлийг нь гаргаж ирсэн бэ. Миний мэдэхээр ганц ч санал оруулж ирээгүй байж шударга ёсыг тогтооно гэж ярихаа боль” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Д.Хаянхярваа: 30 гэр бүлийнхээ нэр усыг ил тод зарлаж, санааг минь амраагаад өгөөч

  • zochin says:

    52 iin davaan deer songinohairhanii hvmvvstei tsug gazar zardagaa bolioroi hayan hyrvaa mini ard tvmen medne shvv muu huvalzaa

  • зочин says:

    30 гэр бүлийн нэгэнд Та Хонгорыг амьдарч болох нөхцөлгүй болгосноороо баймаар юм.Юунднь санаагаа зовоогоод байгаа юм.

  • хАГАЛАН БУТАРГАГЧ ХОВ ЗӨӨГЧ ГЭСЭН ӨНДӨР НЭР ХҮНД ХҮРТЭЖ БҮЛГИЙН ДАРГААС ХУСУУЛСАНДАА БООЖ ҮХЭХ ГЭЭД БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ?