Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Болд: Эрх баригч намын байгуулсан бүх Засгийн газрыг огцруулахын төлөө зогсоно

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. 

Харин үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалсан юм. Асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Албан тушаалаа урвуулан ашигласан ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар, УИХ-ын гишүүдээ чуулганаас  гаргамаар байна. Ингэж байж шударга шийдвэр гарна”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хүн элэгнүүд эвдрэлцэж хөндлөнгийн зууш болох вий. Гадна дотны хүмүүсийг баярлуулаад сууж байгаад үнэхээр  харамсаж байна. Засгийн газрын асуудал гадна дотны нөлөөлөл байна уу. Эв дүйгээр хуралдаасай гэж бодож байна”

УИХ-ын гишүүн О.Содбилэг “У.Хүрэлсүх сайд та намайг нефтийн үйлдвэр бариулахгүй байна гэх утга бүхий үг хэллээ. Би нефтийн салбараар энэ танхимд суугаа гишүүдээс илүү олон жил ажилласан туршлагатай хүн. Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоосой гэж хамгийн их хүсэж байсан хүмүүсийн нэг. Мөн хариуцлагын асуудлыг ярьж байгаад өөр асуудал руу хальчих юм. ЖДҮ-гийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Ч.Хүрэлбаатар сайд та төрийн сангаасаа гарч ирсэн мөнгөндөө яагаад хяналт тавиагүй юм бэ. Асуулт асуухаар намын даргадаа зэмлүүлж байх нь хүнд байна. Тийм учраас та зөв хариулт өгнө үү” гэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нефтийн үйлдвэрийн асуудлаар та нар бүгдээрээ намайг дэмжих хэрэгтэй. Та нар бензин шатахууны үнийг хямдруулаарай. Засгийн газар хийх ёстой бүхнийг хийсэн. Холбогдох татваруудыг ч чөлөөлсөн. Та нар одоо хангалттай баяжсан байгаа шүү. Олсон мөнгө чинь амаар чинь гарахаар болсон шүү. Одоо ард түмнээ бод. Үнээ хямдруулбал өөрийг чинь харин дахиад сонгож магадгүй, Содбилэг гишүүн ээ” гэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Ардчилсан намаас Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байгаа. Ер нь эрх баригч МАН-ын байгуулсан бүх Засгийн газрыг огцруулахын төлөө АН зогсоно. Учир нь та бүхэн ард түмнээ хуурч сонгогдсон. Мөрийн хөтөлбөрөөсөө буцсан. Иймд та нарын байгуулсан аль ч Засгийн газар оршин тогтнох эрхгүй. Энэ бол МАН бүхэлдээ хүлээх үүрэгтэй. Өнөөдөр Монголын төр үймж байгаа гол буруутан нь МАН юм. Эрх мэдлийн төлөө хэд хэдэн бүлэглэл болж байгааг ард түмэн харж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад мөн л хөшигний ард хууль бус үйлдлүүд явагдсан. Өнөөдөр яг тэр баг энэ үйл ажиллагаанд оролцож байгааг нүдээрээ харж байна. Өмнө нь сөхөгдсөн 60 тэрбумын хэрэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагааснаар булшлагдах замдаа орж байна. Өнөөдрийн ЖДҮ бол 60 тэрбумын хэргийн нотолгоо, нотлох баримт юм. Тиймээс өнөөдөр ЖДҮ-гүй цэвэрхэн бүлэглэл ЖДҮ-тэй “бохир” бүлэглэлээ унагах гэж байна хэмээн ард иргэдийн толгойг эргүүлж байгааг би хувьдаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Та нар Засгийн газраа унагаах асуудлаа ярилцаж болно. Гэхдээ унагах шалтгаан нь ЖДҮ биш шүү. ЖДҮ бол та нар бүгдээрээ нийлж байгаад 65-уулаа хариуцлага хүлээх ёстой гэмт хэрэг юм” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.