Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар 20 гаруй аж ахуйн нэгжээс хахууль авчээ

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд бусдаас их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан билээ. Тэдэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх саналтай НПГ-т шилжүүлсэн байна. Тэд хуулиар хүлээсэн чиг үүрэг болох экспортын тусгай зөвшөөрөл олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авдаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Хилээр самар, мах, дэрвэгэр жиргэрүү гаргах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас дахиж гэрчилгээ авч, бараагаа нэвтрүүлдэг бөгөөд үүн дээр нь дээрх хүмүүс ажиллан хэтэвчээ зузаалсан бололтой. Уг гэрчилгээг олгохдоо тухайн барааны хэмжээг хувилж тодорхой хэмжээний мөнгөн дүнд шилжүүлээд нэхдэг байсан гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Тухайлбал, нэг аж ахуйн нэгж 5300 ам.доллар төлөх ёстой болсон бөгөөд байгаа нь 5100 “ногоон”-той тэнцэх төгрөг байсан гэнэ. Гэтэл “Гүйцээж ир” хэмээн гэрчилгээг нь олголгүй хөөн гаргасан тохиолдол ч байсныг гэрчүүд мэдүүлсэн сурагтай.

Эргэн сануулахад, одоогоос жил шахмын өмнө МХЕГ-ын хэлтсийн дарга Т.Баярсайхан 30 сая төгрөгтэй тэнцэх валют авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан билээ. Тус газрын мөрдөгчид тэр шөнөдөө дээрх албан тушаалтан болон МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа нарын албан өрөө, гэрт нь нэгжлэг хийсэн юм. Улмаар Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг АТГ-ынхан илрүүлэн шалгасан. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд шаардлага хангахгүй эм, эмийн бүтээгдэхүүний шинжээчийн дүгнэлтийг өөрчилж байсан үйлдлийг АТГ-т шалгаж удахгүй дуусах юм билээ. Ийнхүү МХЕГ, харьяа салбарт нь авлига, хээл хахуулийн хэрэг удаа дараа гарч байхад тус газрын дарга Н.Цагаанхүүд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй өдий хүрч буй юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар 20 гаруй аж ахуйн нэгжээс хахууль авчээ

  • n says:

    dargataini hariutslaga yarihgyi bol ingeed l yavaad bna daa

  • Зочин says:

    5/6/700k iin tsalingaar amidrahad hetsuu uchraas hurd erguuleh bolomjoo ashiglaj bgaa ni ter yum biddee, iim baidal ruu tur, zasag ni uursduu tulhej bgaa hereg l dee.

  • Hmm says:

    Darga nar ni yasan be tom darga ni ter tom dargiig tomilson humuus uldlee dee. Bugdiig ni ilchleh heregtei

  • Xishgee says:

    Darga n gej xomsog zangidaj xvn zagnasan avgai emnelgiinxen thalin nemvvlex syylt xiij baixad zaxialgat um shig xeden emch naraa zagnaad l baisan xaxyyl ogoxgvi boloxoor tegj l dee

  • Зочин says:

    Буянт-Ухаагийн дарга Отгонцэцэг өөрийн гарын хүмүүс болон Дэлгэрмаагаар дамжуулан шонхорын бүрдүүлэлт, хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүнээс бүрдүүлэлт тутмаас 2-3 сая төгрөгийг ямар нэг байдлаар дарамталж байгаад авдаг байдал нь байнгийн зүйл болсон байгааг шалгаж тогтоох газар нь анхааралдаа авна уу.

    • Авсан гэдгийг нь харсан, үзсэн, бичсэн бичлэг бусад нотлох баримт байгаа бол нэрээ нууцлаад гоншигоноод байлгүй АТГ-д гомдол гаргаад шалгуулаач. Нэг өгүүлбэр бүрэн бүтэн бичиж ч чадахгүй ийм муусайн юмнууд л атаархал хорсолдоо шатаж, хүний нэр төрд халдаж байдаг юм. Аягүй бол та ажлаас халагдсан, ажилгүй, архичин эсвэл өөрөө жинхэнэ авилгач нөхөр байгаа даа. Гэмт хэрэг гэдгийг тогтоогоод нотлоод, шүүн тасалдаг юм. Харин нийгмийн сүлжээгээр хүнийг элдвээр доромжлон, буруутган гүтгэж, хардаж сэрдэж суугаа таны үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг юм билээ. / эрх зүйн баримт бичигт/

  • Зочин says:

    Энэ хоёр чинь Цагаанхүүгийн хүмүүс л гэгддэг ш дээ

  • Иргэн says:

    Сайхан албаны нэрийг гууль болгож бгаа хүмүүс гэж ярьдаг нь үнэний ортой сайн шалгуул үлдэх хүн бхгүй байх гэж бодож бна

  • Зочин says:

    Отгонцэцэг гэх Буянт-Ухаагийн авлигачингийн тухай ярьвал их зүйл гарна. Саар зүйл нь ном боть болно. Чухам энэ хүнийг Н.Цагаанхүү томилсон гэхээ энэ хүн өөрөө шудрага хүн мөн үү гэх сэрдлэгийг улам ихээр бий болгож байгаа юм. Дээрээ шудрага биш бохир шийдвэр гаргахаар доошоогоо бүх шатанд бохир болж байна. Мэргэжлийн хяналтынхан гадаад хорио цээрийг хил дамнан шалгадаг аргагүй л авлигажсан газар. Эрсдэлийн хяналт хийнэ гадаадруу авч яв эсвэл 10-20 сая төгрөг өг үгүй бол мэдэгдэл олгохгүй шантаажаас бүх асуудал эхэлсэн. Энэ балай хуулийн завхралаа болих хэрэгтэй.

    • Ажил хийж байгаа хүн аль муухайгаар гүтгүүлэхийг тэр гэхэв. Отгоо дарга минь бүү тоо. Хүн алсан ч гэж хэлж мэднэ.

      • Зочин says:

        Авлига авсан хүнийг гүтгүүлсэн гэж хэл болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Хана хүртэл чихтэй болсон цаг. Авсан аваагүйг нь хамгийн ойрын итгэлт хүн нь хэлэхгүй ч гэсэн мэдэж байгаа. Өөрөө зуучилж зохицуулсан байна лээ. Замын-Үүдэл ажиллаж Батболдын эхнэр.

      • Авсан гэдгийг нь харсан, үзсэн, бичсэн бичлэг бусад нотлох баримт байгаа бол нэрээ нууцлаад гоншигоноод байлгүй АТГ-д гомдол гаргаад шалгуулаач. Нэг өгүүлбэр бүрэн бүтэн бичиж ч чадахгүй ийм муусайн юмнууд л атаархал хорсолдоо шатаж, хүний нэр төрд халдаж байдаг юм. Аягүй бол та ажлаас халагдсан, ажилгүй, архичин эсвэл өөрөө жинхэнэ авилгач нөхөр байгаа даа. Гэмт хэрэг гэдгийг тогтоогоод нотлоод, шүүн тасалдаг юм. Харин нийгмийн сүлжээгээр хүнийг элдвээр доромжлон, буруутган гүтгэж, хардаж сэрдэж суугаа таны үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг юм билээ. / эрх зүйн баримт бичигт/

      • Авсан гэдгийг нь харсан, үзсэн, бичсэн бичлэг бусад нотлох баримт байгаа бол нэрээ нууцлаад гоншигоноод байлгүй АТГ-д гомдол гаргаад шалгуулаач. Нэг өгүүлбэр бүрэн бүтэн бичиж ч чадахгүй ийм муусайн юмнууд л атаархал хорсолдоо шатаж, хүний нэр төрд халдаж байдаг юм. Аягүй бол та ажлаас халагдсан, ажилгүй, архичин эсвэл өөрөө жинхэнэ авилгач нөхөр байгаа даа. Гэмт хэрэг гэдгийг тогтоогоод нотлоод, шүүн тасалдаг юм. Харин нийгмийн сүлжээгээр хүнийг элдвээр доромжлон, буруутган гүтгэж, хардаж сэрдэж суугаа таны үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг юм билээ. / эрх зүйн баримт бичигт/

  • Зочин says:

    МХЕГ-ын Экспорт импортын хилийн хорио цээрийн хяналтынхан дотроос авлига авдаггүй зуучидаггүй хүн олоод ир гэвэл олдохгүй шүү. Ганцхан импортын мэдэгдэл гэх зүйлээр хяхан боож байгаа дориухан юм салгахыг тулд бүх хүч оюун санаагаа чилээж ажиллдаг адгийн амьтад. Ийм болохоор улс орон хөгждөггүй юм. Ийм болохоор авлигын төлбөр бараа бүтээгдэхүүн дээр нэмэгддэг юм. Мал эмнэлэг, ургамалын хорио цээр бол хамгийн их авлигажсан сектор. Ерөнхий газраасаа авхуулаад доод нэгж хүртлээ авлигаар зохиуцуулагддаг. Энэ талаар л яриад байгаа юм. Дээр нь ерөнхий газрынх нь нөхөд ёс суртахуун, мэдлэг чадварын хувьд шалан доогуур орохоор эрэмбэ дараатай. Яагаад? Учир нь бүгд аль нэг дарга цэргийн дүү. сайн дүү, цүнх баригч, хамаатан садан л байдаг. Тэнд төрийн бодлого явдаг гэж бүү эндүүрээрэй. Тэнд авлига хээл хахууль, бялдуучлал л ноёрхоно. Хэдэн болж бүтэхгүй хүмүүс нь бүгд намын л хүмүүс байдаг. Сүүлийн үеийн яриагаар бол тооноор орж ирээд заларсан тийм л хүмүүс.

  • Яг зөв . Даргатай нь хариуцлага тооцох хэрэгтэй !