Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн түүхэнд энэ өдөр 11-29

  1. 628 оны энэ өдөр  хөгжил цэцэглэлээрээ гайхагдсан эртний хот  Барда (одоогийн Азербажаны нутаг дэсвгэр дээр оршиж байсан)
    хазаруудын довтолгоонд өртжээ.
  2. 1314 оны энэ өдөр Францын эзэн хаан  IV
    Сайхан Филипп нас баржээ.
  3. 1378 оны энэ өдөр Ариун Ромын болон Германы эзэг хаан IV
    Карл таалал төгсжээ.
  4. 1797 оны энэ өдөр Италийн хөгжмийн зохиолч Гаэтано  Доницети төржээ.
  5. 1802 оны энэ өдөр Германы уран зохиолч Вильгельм Гауф төржээ.
  6. 1830 оны энэ өдөр Польшид Оросын түрэмгийлэлийн эсрэг бослого эхэлжээ.
  7. 1864 оны энэ өдөр Колорадо мужид Америкийн цэргүүд 400 уугууул иргэдийг хүйс тэмтэрчээ.
  8. 1870 оны энэ өдөр Николай  Пржевальскийн Төв Азиийн аялал эхэлжээ.
  9. 1890 оны энэ өдөр Японы  анхны Парламент чуулганаа эхлүүлжээ.
  10. 1899 оны энэ өдөр хөлбөмбөгийн “Барселона” баг байгуулагджээ.
  11. 1908 оны энэ өдөр Петербург хотод Европыг угсаатан зүйн нийгэмлэг байгуулагджээ.
  12. 1920 оны энэ өдөр Зөвлөлт Оросод бүх аж ахуйн нэгжүүд улсын мэдлийх болжээ.  
  13. 1924 оны энэ өдөр дуурийн урлагийн хаан Жакомо Пуччини нас баржээ.
  14. 1932 оны энэ өдөр Франц болон ЗХУ Энхийн гэрээ байгуулжээ.
  15. 1932 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак төржээ.
  16. 1939 оны энэ өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөл  Баруун Украин, Баруун Белорусийн хүн амыг  Зөвлөлтийн иргэд хэмээн зарлажээ.
  17. 1942 оны энэ өдөр АНУ-д кофены хэрэглээ болон худалдааг хязгаарлах хууль гарчээ.
  18. 1945 оны энэ өдөр Холбооны Бүгд найрамдах Югослав Ард Улс тунхаглагдсан аж.
  19. 1946 оны энэ өдөр Бельги Улс ЮНЕСКО-ийн гишүүн болжээ.
  20. 1947 оны энэ өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  Палестиныг  арабын болон еврейн гэсэн хоёр улсад хувааж, Иерусалимыг бие даасан засаг захиргааны нэгж болгох  шийдвэрийг  баталжээ.
  21. 1949 оны энэ өдөр Зүүн Германы урааны уурхайд осол гарч 3700 хүн нас баржээ.
  22. 1970 оны энэ өдөр  Nina Ricci брэндийг үндэслэгч, Францын загвар зохион бүтээгч Нина Риччи нас баржээ.
  23. 1973 оны энэ өдөр Их Британид шатахууныг картын системд оруулжээ.
  24. 1975 оны энэ өдөр Билл Гейтс ирээдүйн компаниахаа  “Microsoft”  гэсэн нэрийг бодож олжээ.
  25. 1975 оны энэ өдөр АНУ-д хөгжлийн бөрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох үүднээс тусгай бүрэн дунд сургуулиуд байгуулах хууль гаргажээ.
  26. 1975 оны энэ өдөр Ангилд  “Queen хамтлагийн “Bohemian Rhapsody” дуу хит жагсаалтыг тэргүүж, бүтэн хоёр сар энэ байраа барьсан аж.
  27. 2001 оны энэ өдөр Beatles”хамтлагийн гитарчин Жорж Харрисон нас баржээ.
  28. 2009 оны энэ өдөр Швецар Улс ард түмний санал асуулга явуулсны үр дүнд лалын шашны сүм дуганы  хэлбэртэй барилга байшин барихыг хоригложээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.